Өнөөдөр
2021/05/09
Доллар (USD)
2,850.06
Улаанбаатар
-7°C
Хөшөө дурсгалт газруудаа нөхөн сэргээх, засварлах ажил үргэлжилж байна.
2021-05-01 13:03     47
Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас “Хөшөө дурсгалт зүйлсийг сэргээн засварлах, арчлалт хамгаалалт орчны тохижилтын ажил”-ын хүрээнд ХУД 15 дугаар хороо Махатма Ганди хөшөө, БГД 19 дүгээр хороо Чингүнжавын хөшөө, ЧД 4 дүгээр хороо Хэлмэгдэгсдийн хөшөөнүүдийн суурь болон орчны тохижилтыг сэргээн засварлах ажлыг хийж байна.
Уг ажлын хүрээнд үргэлжлүүлэн Д.Нацагдоржийн хөшөө, орчныг тохижуулах ажлыг хийж гүйцэтгэнэ. Өнөөдөр Хотын тохижилт, цэцэрлэгжүүлэлтийн хэлтсийн албан хаагчидтай газар дээр нөхцөл байдалтай танилцаж хийгдэх ажлуудын чиглэлээр үүрэг даалгавар өглөө.
Тус албанаас сүүлийн жилүүдэд Сүхбаатарын хөшөө орчим, Удирдлагын академийн урд байрлах Эрдэмд шамдагтун хөшөөнүүдийг тохижуулж сэргээн засварлаж бусад жижиг баримлуудын бүрэн бүтэн байдлыг тогтмол анхаарч нөхөн сэргээж байна.SOR.MNSOR.MNSOR.MNсварлахад анхааран ажиллаж байна.
Сэтгэгдэл
Шууд
Шинэ мэдээ
2020 © SOR.mn. All rights reserved.