Өнөөдөр
2024/04/20
Доллар (USD)
3,376.43
Улаанбаатар
7°C
Эрүүл мэнд
Сүүлийн 24 цагт 815 хүнээс Covid-19 илэрч, 7 хүн нас барлаа
2021-05-08 12:33     282

Сүүлийн 24 цагт нийт 9000 орчим хүнд шинжилгээ хийхэд 815 хүнд халдвар илэрчээ. Нийт тохиолдол 44016 боллоо.  Нийслэлд 710, орон нутагт 99 хүн халдвар авчээ. Завхан, Говь-Алтай аймгуудад сүүлийн өдрүүдэд халдвар эрчтэй тархсаар байна. Мөн 56-89 настай 7 иргэн нас барж, нийт нас барсан хүний тоо 160 болж байна. Маш хүнд хүн 119, хүндэвтэр 1515, хүнд 485, хөнгөн 1515 өвчтөн эмчлүүлж байна.

Сүүлийн 24 цагт 108 838 хүн дархлаажуулалтад хамрагджээ.  Улсын хэмжээнд 1 476 779 хүн эхний тунгаа тариулжээ. Орон нутагт 50-иас дээш насны иргэд вакцинаа хийлгэж байна.    

 

Сэтгэгдэл
Шууд
Шинэ мэдээ
2020 © SOR.mn. All rights reserved.