Өнөөдөр
2024/04/25
Доллар (USD)
3,376.93
Улаанбаатар
4°C
Эдийн засаг
Ерөнхийлөгчид нэр дэвшигчид ямар хэмжээний хөрөнгө, орлоготой вэ?
2021-05-25 13:01     433

Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд заасны дагуу Авлигатай тэмцэх газраас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдийн хөрөнгө, орлогын мэдүүлгийг олон нийтэд танилцууллаа. Гурван нэр дэвшигчээс хамгийн их орлого, хамгийн их хадгаламжтай нь У.Хүрэлсүх юм байна. Мөн нэр дэвшигч Д.Энхбат гадаадын банкинд хадгаламжтай ажээ.

Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдийн хөрөнгө, орлогыг дэлгэрэнгүй танилцуулъя.

МАН-аас нэр дэвшигч У.Хүрэлсүхийн хөрөнгө, орлого

Жилийн орлого: 182 сая.

Гэрийн бүлүүдийн орлого: 0

Орон сууц-1, зуслангйн байшин-1. Нийт үнэлгээ нь: 162 сая.

Тээврийн хэрэгсэл: Mercedes Benz ML350-1, Harley Davidson мотоцикль- 1, Lexus 570-1. Нийт үнэлгээ нь 284 сая.

Таван га газар-1. Үнэлгээ нь 7.5 сая.

Үнэт эдлэл: 100 сая.

Хадгаламж: 1.6 тэрбум.

Авлага: 0

Мал аж ахуй: 0

Хувьцаа эзэмшигч аж ахуйн нэгжүүд: “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн 1072 ширхэг хувьцаа, “Илт хан” ХХК-ийн 58 хувь.

Бэлэг, өв залгамжлал, хандив: 0

АН-аас нэр дэвшигч С.Эрдэнийн хөрөнгө, орлого

Жилийн орлого: 11 сая.

Гэр бүлийн гишүүдийн орлого: 196 сая.

Орон сууц-2, хашаа байшин-1. Нийт үнэлгээ нь 391 сая.

Тээврийн хэрэгсэл: Lexus 570-1, BMW 528-1, Hyundai I30-1. Нийт үнэлгээ нь 352 сая.

10 га газар-1, 1797 мкв-т газар-1, 700 мкв-т газар-1. Нийт үнэлгээ нь 36 сая.

Хадгаламж: 164 сая.

Авлага: 0

Мал аж ахуй: 0

Хувьцаа эзэмшигч аж ахуйн нэгжүүд: “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн 5360 ширхэг хувьцаа,

Бэлэг, өв залгамжлал, хандив: 38 сая.

“Зөв хүн-Электорат” эвслээс нэр дэвшигч Д.Энхбатын хөрөнгө, орлого

Жилийн орлого: 132 сая

Гэр бүлийн гишүүдийн орлого: 22 сая

Орон сууц-1, зуслангйн байшин-1. Нийт үнэлгээ нь: 900 сая.

Тээврийн хэрэгсэл: 0

0.07 га газар-3.Нийт үнэлгээ нь 90 сая.

Үнэт эдлэл: 260 сая.

Хадгаламж: 59 сая. (Дотоодын банкинд 40, гадаадын банкинд 19 сая)

Авлага: 400 сая.

Хувьцаа эзэмшигч аж ахуйн нэгжүүд: “Датаком” ХХК-ийн 86.29%, “Хар Хорум Дижитал” ХХК-ийн 100%, “Бизнес Медиа” ХХК-ийн 51%, Эй Эс Ай ХХК-ийн 51%.

Бэлэг, өв залгамжлал, хандив: 0

 
 
 
Сэтгэгдэл
Шууд
Шинэ мэдээ
2020 © SOR.mn. All rights reserved.