Өнөөдөр
2024/03/19
Доллар (USD)
3,376.29
Улаанбаатар
-8°C
Нийгэм
Хулгана жилд зүг мөр гаргах ёс ба суудлын засал
2020-02-24 00:50     2895

Хотол төгс хэмээх төмөр хулгана жилийн шинийн нэгний зүг мөр гаргах зурхайг хүргэж байна. Ковид-19 вирусний халдараас урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд Сар шинийн баярыг тэмдэглэхгүй байх Ерөнхийлөгчийн зарлаг гарч, УОК-оос өндөржүүлсэн бэлэн байдлын хэсэгчилсэн зэрэгт шилжээд байгаа. Гэвч сар шинийг угтан хүн бүр бэлгэдлээ даган шинийн нэгний өглөө зүг мөрөө гаргадаг. Тиймээс  Хулгана жилийн зүг мөрөө хэрэхэн гаргах,  заслын ямар ном унших талаар хүргэж байна.

Усан хулгана жилийн хаврын амьсгал орсон өдрийн махбодууд болон урган гарч буй жилийн махбодуудад тулгуурлан жилийн ерөнхий байцыг шинжлэх "Шороон үхэр"-ийг дүрсэлбэл:

Үхэр нь: цагаан толгойтой, омруу, бие нь хөх, эвэр чих сүүл нь улаан, дөрвөн шийр, ходоод нь шар, амаа ангайсан, сүүлээ зүүнээ шарваж явна.

Үхэр хариулаач нь: шар царайтай, ногоон дээлэн дээр цагаан бүс бүсэлсэн, гэзгээ баруун чихний ар, зүүний чихний урдуур унжуулсан, хоёр гутлаа өмссөн, мяндсан шилбүүр барьсан, хүүхэд үхрийнхээ өмнө сандрангуй гүйж явна.

Энэхүү зураглалаас жилийн байдлыг харвал: эртхэндээ гандуу боловч дунд үеэр хур тунадас ихээр орж арвин ургац авна. Мал сүрэгт сайн боловч хямрал болох нигууртай. Нийт нутгаар сэрүүвтэр сэрүүвтэр, хүйтэн хийгээд бадгана өвчин гарна. Ард иргэдэд амгалан, өндөр суудалтанд ширүүн, дунд суудлын түшмэлд машид ширүүн жил болно.SOR.MNSOR.MNSOR.MNSOR.MNSOR.MNSOR.MNSOR.MN

Сэтгэгдэл
Шууд
Шинэ мэдээ
2020 © SOR.mn. All rights reserved.