Өнөөдөр
2024/04/24
Доллар (USD)
3,376.74
Улаанбаатар
7°C
Эдийн засаг
530,296 ширхэг хувьцаа арилжжээ
2021-06-04 21:33     340

2021 оны 6 дугаар сарын 04-ний өдөр энгийн арилжаагаар 36 хувьцаат компанийн 333,789,152 төгрөгийн үнийн дүн бүхий 530,296 ширхэг хувьцаа арилжигдсанаас 15 хувьцаат компанийн хувьцааны ханш өсч, 18 хувьцаат компанийн хувьцааны ханш буурсан бол 3 үнэт цаасны ханш тогтвортой байлаа. Үүнээс "Булган ундрага" ХК (BUN+14.91%) болон "Дархан нэхий" ХК (NEH +4.95%)-ийн хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Хай би ойл" ХК (HBO -14.00%) болон "Багануур" ХК (BAN -13.64%)-ийн  хувьцаа хамгийн их уналттай байлаа.

“Үндэсний хувьчлалын сан" хамтын хаалттай ХОС-ийн 122,702 ширхэг нэгж эрхийг нийт 32,397,551 төгрөгөөр арилжигдсан байна.

Энэ өдөр компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаанд нийт 123 ширхэг үнэт цаасыг 2,198,000 төгрөгөөр, мөн 12,102 ам. доллараар тус тус арилжаалсан байна.

ТOP-20 индекс 0.04 хувиар буурч, 34067.67 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 3,672,699,477,120 төгрөг боллоо.

Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг Энд дарж үзнэ үү.

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ

Сэтгэгдэл
Шууд
Шинэ мэдээ
2020 © SOR.mn. All rights reserved.