Өнөөдөр
2024/04/25
Доллар (USD)
3,376.93
Улаанбаатар
1°C
Дэлхий дахинд
Найрсгаар ярилцсан ч асуудал хэвээр үлдлээ
2021-06-17 15:46     369

АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден, ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин нарын анхны уулзалт хэлэлцээр өчигдөр Женев хотноо боллоо. Хоёр их гүрний удирдагчид сүүлийн гурван жилд анх удаа ийм дээд хэмжээний уулзалт хийсэн нь энэ юм. Үүнд баяртай байгаагаа Жо Байден, В.Путин нар хүлээн зөвшөөрч, найрсаг уур амьсгалтай уулзалт болсон гэж мэдэгдсэн байна. Гэвч 2018 оны Д.Трамп, В.Путин нарын уулзалтаас хойш үүссэн бэрхшээл шийдэгдсэнгүй, ахиц дэвшил гарсангүй гэж дүгнэж байгаа юм.  

Хоёр удирдагч бол гэхдээ асуудлыг өөрөө харж байна. Жишээ нь Жо Байден хоёр улсын харилцааг “Ойлголтын зөрүүтэй асуудлууд байгаа ч тийм хурцадмал биш, “ОХУ хүйтэн дайн”-ыг хүсэхгүй байгаа” гэсэн бол В.Путин Жо Байденыг “Туршлагатай улстөрч, бид “нэг хэл”-ээр ярилцсан” гэжээ.

Жо Байден В.Путинд нисгэгчийн нарны шил хийлгэснээ бэлэглэсэн байн. Харин В.Путин Жо Байденд бэлэг бэлдсэн эсэх нь тодорхойгүй байна гэж хэвлэлүүдэд бичжээ. Тэрээр 2018 онд АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамптай Хельсинкид уулзахдаа хөлбөмбөгийн бөмбөг бэлэглэж байсан юм.  

Ерөнхийдөө хоёр улстөрч олон асуудлыг хөндөж ярилцсан ч цөмийн зэвсэглэлийг хянах асуудлаар яриа хэлэлцээр эхлүүлэх болсноос өөр тоймтой шийдвэр гаргасангүй гэж барууны хэвлэлүүдэд бичиж байна. Түүнд өгүүлснээр, удирдагчдын уулзалт төлөвлөснөөсөө бага хугацаанд буюу гурван цаг орчим л үргэлжилсэн нь үүнийг харуулж байгаа ажээ.         

Үүнээс гадна, хоёр тал санал бодлоо маш тайвнаар илэрхийлсэн л болохоос нэлээд хурц асуудлууд хөндөгдсөн байна. Тухайлбал, Жо Байден В.Путинаас ус, эрчим хүчтэй холбоотой амин чухал дэд бүтцүүд халдлагаас ангид байх ёстойг сануулсан бол В.Путин ОХУ-д гаднаас хийж буй кибер халдлагын ихэнх нь АНУ-аас байдаг гэж хариу барьжээ. Жо Байден “Би түүний нүд рүү харж байгаад “Хакерууд танай газрын тос дамжуулах хоолойд хяналт тогтоовол та юу мэдрэх вэ” гэж асуусан. Тэр энэ нь том асуудал гэж хариулсан” гээд, “Хэрвээ ОХУ хэм хэмжээг зөрчвөл АНУ хариу барих болно” гэж нэмжээ. Жо Байден мөн хүний эрхийн асуудлыг хөндөж, саяхан 24 хоногийн өлсгөлөн зарлахаа мэдэгдсэн Алексей Навальныйн биеийг асууж, санаа зовниж байгаагаа илэрхийлсэн байна. В.Путин хариуд нь “А.Навальнй хууль зөрчсөн бөгөөд ОХУ-д буцаж очвол шийтгэл хүлээж байгааг мэдэж байсан” гэсэн байна. В.Путин “Бид Капитольд болсон шиг асуудал, эсвэл ”Харуудын амь үнэтэй” хөдөлгөөн шиг хөдөлгөөн Оросод үүсгэхийг хүсэхгүй байна” гэжээ. Жо Байден В.Путины дээрх хариултыг “Инээдтэй” гээд “Хүний эрхийн асуудал ширээн дээр үргэлж байх ёстой” гэжээ.   

Эх сурвалж: Eagle.mn

Сэтгэгдэл
Шууд
Шинэ мэдээ
2020 © SOR.mn. All rights reserved.