Өнөөдөр
2024/04/24
Доллар (USD)
3,376.74
Улаанбаатар
4°C
Эрүүл мэнд
Улаанбаатарт 1,289, орон нутагт 934, эмнэлгээс шалтгаалах найман тохиолдол бүртгэгдэж, 12 хүн нас баржээ
2021-06-22 12:54     356

Коронавируст халдварыг илрүүлэхээр сүүлийн хоногт улсын хэмжээнд хийсэн шинжилгээний хариуг танилцууллаа.

 

УОК-ын нарийн бичгийн дарга Т.Баярхүү "Сүүлийн 24 цагт коронавирусийн халдвар илрүүлэх зорилгоор 11,765 шинжилгээ хийх явцад 2,231 хүнээс халдвар илэрлээ. Нийт халдварын тоо улсын хэмжээнд 98,050 болж байна. 2,231 тохиолдлын 2,223 нь дотоодын халдвар бөгөөд эрүүл мэндийн найман ажилтан ажлын байран дээрээ халдвар авчээ. Дотоодын халдваруудыг задалж танилцуулбал,

  • 1,289 нь Улаанбаатар хотод
  • 934 нь орон нутагт бүртгэгдлээ. 
 

Сүүлийн 24 цагт эмнэлгээс 585 хүн эдгэрэн гарсан бол 301 хүн гэрийн хяналтаас гарлаа. Нийт эдгэрсэн хүний тоо 64,354 болсон. Халдварын улмаас 12,415 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаагаас

  • Хөнгөн - 7,967
  • Хүндэвтэр - 3,087
  • Хүнд - 1,140
  • Маш хүнд - 221 хүн байна.

Гэрийн хяналтад 20,795 хүн байгаа. 

Өнгөрсөн хоногт халдварын улмаас 55-83 насны 12 хүн нас барсан. Мөн КОВИД-ын бус шалтгаанаар хоёр хүн нас барлаа. Нас барсан иргэд эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан. 

Талийгаачдын ар гэр, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлье" гэлээ.

Сэтгэгдэл
Шууд
Шинэ мэдээ
2020 © SOR.mn. All rights reserved.