Өнөөдөр
2024/04/20
Доллар (USD)
3,376.43
Улаанбаатар
15°C
Нийгэм
Удахгүй иргэдийн эзэмшиж буй газрын мэдээлэл ил болно
2021-06-23 12:18     325

УИХ 2018 онд Бүртгэлийн багц хуулийг баталсан. Тус хуульд зааснаар иргэдийн эзэмшиж буй газрын бүх мэдээлэл ил тод болох ёстой. Гэвч хуулийн энэ зохицуулалт хэрэгжихгүй байгаа ажээ. Бүртгэлийн багц хууль хэрэгжиж эхэлсэн цагаас хойш олгосон газруудын мэдээллийг ил болгож байгаа ч түүнээс өмнө нь олгосон газруудын мэдээллийг ил болгоогүй байна. Газрын хаягийн мэдээллийн санг Газар зохион байгуулалт, геодези зураг зүйн газар хариуцдаг байна. Тус байгууллага Улсын бүртгэлийн ерөнхий газартай хамтран мэдээлийнхээ сангийн хөгжүүлэлтийг хийж байгаа бөгөөд удахгүй иргэдийн газрын бүх мэдээллийг ил тод болгохоор төлөвлөжээ.  

Сэтгэгдэл
Шууд
Шинэ мэдээ
2020 © SOR.mn. All rights reserved.