Өнөөдөр
2024/03/28
Доллар (USD)
3,376.29
Улаанбаатар
-1°C
Улс төр
Монгол Улсын зургаа дах Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн тангараг өргөх ёслол боллоо.
2021-06-25 13:32     413

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Монголын ард түмний төлөөллийн байгууллага Улсын Их Хуралд тангаргаа өргөлөө.

Ийнхүү яг энэ цаг мөчөөс эхлэн Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн Үндсэн хууль, бусад хууль тогтоомжид заасан Монгол Улсын Төрийн тэргүүний бүрэн эрхээ хэрэгжүүлж, ард түмний үнэмлэхүй олонхийн хүлээлгэсэн итгэлийг биелүүлэх ЦАГ ТООЛОЛ эхэлж байна.
Бас Монгол Улсын бүрэн эрх, тусгаар тогтнолын шинэ зууны түүхийн шанг татах, шинэ ирээдүй, шинэ хөгжлийн гарааг эхлүүлэх нэн хариуцлагатай үүргийг ард түмнийхээ өмнө Та хүлээж байна.
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Танд мянга мянганы түүхтэй Даяар Монголын төрийг тэргүүлж, улс орныхоо хөгжил цэцэглэлт, аюулгүй байдлыг хангах нэн хүндэтгэлтэй, өндөр хариуцлагатай үйл хэрэгт тань их амжилт хүсэн ерөөе.
Сэтгэгдэл
Шууд
Шинэ мэдээ
2020 © SOR.mn. All rights reserved.