Өнөөдөр
2024/04/19
Доллар (USD)
3,376.43
Улаанбаатар
-1°C
Эрүүл мэнд
Улаанбаатарт 934, орон нутагт 790, эмнэлгээс шалтгаалах гурван тохиолдол бүртгэгдэж, 15 хүн нас баржээ
2021-06-29 12:41     303

Коронавируст халдварыг илрүүлэхээр сүүлийн хоногт улсын хэмжээнд хийсэн шинжилгээний хариуг танилцууллаа.

 

ЭМЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Б.Ууганбаяр "Сүүлийн 24 цагт коронавирусийн халдвар илрүүлэх зорилгоор шинжилгээ хийх явцад 1,727 хүнээс халдвар илэрлээ. Нийт халдварын тоо улсын хэмжээнд 113,232 болж байна. 1,727 тохиолдлын 1,724 нь дотоодын халдвар бөгөөд эрүүл мэндийн гурван ажилтан ажлын байран дээрээ халдвар авчээ. Дотоодын халдваруудыг задалж танилцуулбал,

  • 934 нь Улаанбаатар хотод
  • 790 нь орон нутагт бүртгэгдлээ. 
 

Сүүлийн 24 цагт 2,315 хүн эдгэрч, нийт 73,007 хүн эдгэрлээ. Халдварын улмаас 14,131 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаагаас

  • Хөнгөн - 9,523
  • Хүндэвтэр - 3,147
  • Хүнд - 1,210
  • Маш хүнд - 251 хүн байна.

Гэрийн хяналтад 24,626 хүн байгаа. 

Өнгөрсөн хоногт халдварын улмаас 15 хүн нас барсан. 

 

Талийгаачдын ар гэр, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлье" гэлээ.

Сэтгэгдэл
Шууд
Шинэ мэдээ
2020 © SOR.mn. All rights reserved.