Өнөөдөр
2024/04/19
Доллар (USD)
3,376.43
Улаанбаатар
-6°C
Эрүүл мэнд
ЗӨВЛӨГӨӨ: Бага насны хүүхдүүдэд коронавируст халдвар илрэх шинж тэмдгүүд
2021-07-02 13:37     366

Өнөөдрийн байдлаар эмнэлэгт коронавирусийн халдвараар өвчилсөн 800 гаруй жирэмсэн эмэгтэй, 2,900 гаруй хүүхэд хэвтэн эмчлүүлж байна.

Хүүхдийн өвчлөл нэмэгдэж байна. Гэвч үүнийг эцэг эхчүүд ханиад гэж андуурах тохиолдол гарч байгааг ЭМЯ-наас анхаарууллаа. 

Иймд бага насны хүүхдийн коронавируст халдварын онцлогийн талаар ЭХЭМҮТ-ийн Хүүхдийн эмнэлгийн хүүхдийн тусламж үйлчилгээний зохицуулагч, АУ-ны доктор О.Солонго холбогдох мэдээллийг өгсөн юм. 

Тэрбээр "Коронавируст халдвар нь амьсгалын замын халдвар. Өөрөөр хэлбэл халдвартай хүнээс агаар дуслын замаар, вирусээр бохирлогдсон зүйлээс хавьтлын замаар дамждаг.

Хүүхдэд илрэх шинж тэмдэг \нийтлэг\

  • Хамар битүүрэх
  • Нусгайрах, шингэн нус гарах
  • Хоолой сэрвэгнэх, хоолой хөндүүрлэх
  • Хуурай ханиах
  • Хоолны дуршил буурах
  • Жихүүдэс хүрэх, халуурах
  • Амьсгаадах, толгой өвдөх, гэдсээр өвдөх
  • Бөөлжих
  • Ядрах, сульдах
  • Цээжээр өвдөх
  • Булчингаар өвдөх
  • Үе мөчөөр өвдөх

Нярай хүүхдэд илэрч байгаа шинж тэмдэг

  • Хамар битүүрэх
  • Хөхөх дургүй болох \хөхөхдөө амрах\
  • Ханиалгах
  • Халуурах \бүлээрэх\
  • Уйлагнах, тавгүйтэх

Бага насны хүүхдэд илрэх шинж тэмдэг

  • Хоолой сөөх
  • Ханиалгах
  • Хоолны дуршил буурах
  • Гэдсээр өвдөх
  • Бөөлжих
  • Шингэн баах
  • Хөдөлгөөний идэвх багасах
  • Амьсгаадах

Анхаарах хүүхдүүд

  • Архаг суурь эмгэгтэй хүүхдүүд
  • Жингийн илүүдэлтэй
  • Хоол тэжээлийн дутагдалтай
  • Чихрийн шижинтэй
  • Гуурсан хоолойн багтраатай
  • Төрөлхийн эрхтэн тогтолцооны эмгэгтэй
  • Тусгай хэрэгцээ шаардлагатай хүүхдүүд
  • Бодисын солилцооны эмгэгтэй
  • Дархлаа дутмагшилтай хүүхдүүд
  • Бусад хавсарсан эмгэгтэй хүүхдүүд

Анхаарах шинж тэмдгүүд

  • Удаан хугацаагаар халуурах
  • Хоолой сөөх, бачуурах
  • Ханиалга нэмэгдэх
  • Амьсгал олшрох, тасалдах
  • Амьсгалахад бэрхшээлтэй болох
  • Цээжээр өвдөх \цээжээр дарах, хатгах\
  • Хөдөлгөөний идэвх сулрах, унжийх
  • Шингэн ихээр алдах
  • Бөөлжилт нэмэгдэх
  • Толгой хүчтэй өвдөх
  • Арьс зэвхийх
  • Уруулын өнгө өөрчлөгдөх

Халдвараас хэрхэн сэргийлэх аргууд

  • Шингэн зүйл бага багаар ойр ойрхон ердийнөөс илүү уулгах
  • Хоолой зайлуулна
  • Нус нийлгүүлж сургана
  • Шим тэжээлтэй, чанартай хоолоор хооллоно
  • Хангалттай унтуулж амраах \эрт унтуулж, эрт босгох\
  • Өөрт тохирсон идэвхтэй хөдөлгөөнтэй байлгах хэрэгтэй" хэмээн зөвлөлөө. 

 

Сэтгэгдэл
Шууд
Шинэ мэдээ
2020 © SOR.mn. All rights reserved.