Өнөөдөр
2024/04/19
Доллар (USD)
3,376.43
Улаанбаатар
9°C
Улс төр
Б.Пүрэвдорж: С.Эрдэнийг АН-ын даргаас огцрохыг шаардаж байна
2021-07-05 17:26     532

УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Тэрбээр "Монгол Улсын Засгийн газар цар тахлын хуулийн нэрээр маш том эрх мэдлийг өөртөө авсан. Өнгөрсөн жил 4.8 их наяд төгрөгийн зардлыг гаргасан. ЭМЯ-ны төсвийг мөн зарцуулсан. Мөн 3.7 их наяд төгрөгийг төсвийн тодотголоор батлах гэж байна. Нийтдээ 8.5 их наяд төгрөгийг цар тахлын эсрэг зарцуулсан ч халдварыг дотооддоо алдсан.Энэ мөнгө хүмүүсийн эрүүл мэндэд хангалттай зарцуулагдсангүй. 

Түүнчлэн АН-ын дарга С.Эрдэнэд нэгдүгээрт, Ардчилсан намын их хурлыг наймдугаар сард багтаан хуралдуулах шийдвэрийг долдугаар сарын 7-ны дотор гаргах. Хоёрдугаарт, дээрх шийдвэрийг гаргасны дараа С.Эрдэнэ та долдугаар сарын 7-ны дотор АН-ын даргаас огцрох шаардлагатай гэх шаардлагыг гишүүдийн гарын үсгийн хамт хүргүүлж байна" гэлээ. 

Сэтгэгдэл
Шууд
Шинэ мэдээ
2020 © SOR.mn. All rights reserved.