Өнөөдөр
2024/04/24
Доллар (USD)
3,376.74
Улаанбаатар
0°C
Нийгэм
Хүчтэй борооны улмаас Архангай аймгийн дөрвөн суманд 10 орчим айлын гэр, байшин нурж, 4,800 гаруй мал үерт урсжээ
2021-07-15 16:03     325

Ойрын өдрүүдэд зарим нутгаар усархаг бороо орж буй.

 

Тухайлбал, долдугаар сарын 12-ны өдөр Архангай аймагт их хэмжээний бороо орсны улмаас хэд хэдэн суманд малчдын гэр, хашаа, мал урсаж, хорогдсон тухай Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Тодруулбал, Даваа гарагт Архангай аймагт хүчтэй усархаг бороо орж,

  • Цэнхэр сумын нутагт 32 мм тунадас буусны улмаас малчин айлын гэр, бог мал үерт урссан. Малчин Б-ын 5 ханатай гэр, гурван тугал, дөрвөн хонь үерт урссан,
  • Ихтамир сумын нутагт 89 мм тунадас буусны улмаас малчин айлын гэр, мал үерт урссан. Малчин О-ын 5 ханатай гэр, малчин О-ын 50 хонь, 70 ямаа, Ц-ын 10 хонь, 6 ямаа, А-ийн 11 хонь, 6 ямаа, Б-ийн 15 хонь, 15 ямаа, Б-ийн 8 үхэр, 24 хонь, 31 ямаа, С-ын 20 хонь, 23 ямаа, М-ын 19 хонь, 23 ямаа, Г-ын 2 хонь, 4 ямаа, нийт 1 гэр, 181 хонь, 192 ямаа, 8 үхэр үерт өртөж урссан,
  • Өлзийт сумын нутагт 42 мм тунадас бууж борооны өмнө салхи 20 м/с хүрсний улмаас малчин айлын гэр, байшин нурсан. Малчин Ч-ийн 5 ханатай гэр, 4х5 метрийн хэмжээтэй зуны байшин, П-ийн 4 ханатай гэр, 8х6 метрийн хэмжээтэй зуны байшин, М-ийн 5 ханатай гэр, Д, Ч нарын малын хашаа тус тус нурсан, 11 бог мал хорогдсон,
  • Батцэнгэл сумын нутагт 68 мм тунадас буусны улмаас малчин айлын гэр, мал үерт урссан. Малчин Ж-ийн 310 хонь, 139 ямаа, Д-ийн 44 хонь, 15 ямаа, М-ын 89 хонь, 68 ямаа, Н 67 хонь, 120 ямаа, Л-ын 54 хонь, 25 ямаа, Э-ын 180 хонь, 40 ямаа, А-ийн 50 хонь, 50 ямаа, Б-ын 50 хонь, 72 ямаа, Ч-ын 7 хонь, 6 ямаа, М-ын  142 хонь, 36 ямаа, С-ийн 79 хонь, 20 ямаа, Б-ийн 49 хонь, 23 ямаа, А-ийн 23 хонь, 11 ямаа, О-ын 5 ханатай гэр, 42 хонь, 29 ямаа, 1 малын хашаа, Ш-ийн 8 хонь, 4 ямаа, Ч-ийн 30 хонь, 40 ямаа, Б-ын 5 ханатай гэр, 1 мотоцикл, 150 хонь, 50 ямаа, Б-ийн 125 хонь, 21 ямаа, Б-ын 210 хонь, 130 ямаа, Б-ын 150 хонь, 48 ямаа, Г-ын 200 хонь, 75 ямаа, П-ийн 120 хонь, 60 ямаа, Э-ийн 150 хонь, 80 ямаа, О-ийн 150 хонь, 70 ямаа, “Цац” багийн малчин Б-ын 5 ханатай гэр, Портер загварын автомашин,  Ж-ийн 5 ханатай гэр , 1 малын хашаа, Э-ын 5 ханатай гэр, Портер загварын автомашин, 36 хонь, 27 ямаа, Д-ийн 27 хонь, 15 ямаа, А-ын 140 хонь, 60 ямаа, Ө-ын 74 хонь, 42 ямаа, Б-ийн 123 хонь, 83 ямаа, нийт 5 гэр, 2 малын хашаа,  2 автомашин, 1 мотоцикл, 2,979 хонь, 1,459 ямаа, үерт өртөж урссан байна.

Дээрх мэдээллийг тухайн сумдын Засаг даргын Тамгын газраас өчигдөр Архангай аймгийн Онцгой байдлын газарт мэдэгджээ.

Иймд иргэд үер усны аюулаас сэргийлэх, гол мөрний ойролцоо амарч зугаалахдаа анхаарал болгоомжоо чангаруулж, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ ус руу орохгүй байх, бага насны хүүхдэдээ тавих анхаарлаа дээшлүүлэхийг сэрэмжлүүлж байна.

 
 
 
Сэтгэгдэл
Шууд
Шинэ мэдээ
2020 © SOR.mn. All rights reserved.