Өнөөдөр
2024/04/26
Доллар (USD)
3,376.93
Улаанбаатар
-2°C
Эдийн засаг
Шатахууны үнэ дахин 300 төгрөгөөр нэмэгдлээ
2021-07-30 12:46     367

Наадмын өмнөхөн шатахууны үнэ 300 төгрөгөөр нэмэгдэж, 1750 төгрөг болсон билээ.

Тэгвэл өнөөдөр /2021.07.30/ шатахууны үнэ дахин 300 төгрөгөөр нэмэгдэж, 2050 төгрөг боллоо. 

Учир нь, хойд хөршид авто бензиний үнэ их хэмжээгээр өссөн тул тус улсын Засгийн газар  АИ-95, АИ-98 авто бензиний экспортыг есдүгээр  сарын 1 хүртэл түр хязгаарлахаар шийдвэрлэсэн. 

Манай улсад АИ-95, АИ-98 шатахууны ердийн хэрэгцээний 45 хоногийн нөөцтэй гэдгийг АМГТГ-аас мэдээлсэн.

Түүнчлэн "БНХАУ дахь авто бензиний үнэ ОХУ-ынхаас харьцангуй өндөр байдаг. Гадаад зах зээл дээрх шатахууны үнэ өндөр байна. Ийнхүү газрын тосны дэлхийн зах зээл дээрх үнэ тасралтгүй өсөж байгаа учир манай улсад борлуулагдаж буй шатахууны үнэ буух боломжгүй. Гадаад зах зээл дээр өссөн үед нь өсөөд, буусан үед нь бууна гэсэн үг" гэх тайлбарыг өгсөн байдаг. 

Сэтгэгдэл
Шууд
Шинэ мэдээ
2020 © SOR.mn. All rights reserved.