Өнөөдөр
2024/04/24
Доллар (USD)
3,376.74
Улаанбаатар
1°C
Эдийн засаг
Токио-2020 зуны олимпоос медаль хүртсэн тамирчид, дасгалжуулагчдад мөнгөн шагнал олгоно
2021-08-12 12:58     278

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар “Токио-2020” зуны олимпын XXXII наадамд амжилттай оролцож мөнгөн медаль хүртсэн тамирчин Саеид Моллаей, хүрэл медаль хүртсэн М.Уранцэцэг, Ц.Цогтбаатар, Б.Болортуяа, дасгалжуулагч Х.Болдбаатар, М.Бундмаа, Б.Баттулга нарыг мөнгөн шагналаар шагнах шийдвэр гаргажээ. 

Саеид Моллаейд 60 сая, М.Уранцэцэг, Ц.Цогтбаатар, Б.Болортуяа нарт 30 сая, дасгалжууулагч Х.Болдбаатарт 45, М.Бундмаа, Б.Баттулга нарт 15 сая төгрөг олгох юм байна. Мөнгөн шагналд шаардагдах нийт 225 сая төгрөгийг зохих журмын дагуу гаргахыг холбогдох албаны хүмүүст даалгажээ.

Сэтгэгдэл
Шууд
Шинэ мэдээ
2020 © SOR.mn. All rights reserved.