Өнөөдөр
2021/10/27
Доллар (USD)
2,849.11
Улаанбаатар
0°C
Видео
Л.Баттөр: Есдүгээр сарын дундуур коронавирусийн халдвар оргил үедээ хүрч магадгүй
2021-08-23 10:11     60

Дельта вирусийн тархалт нэмэгдэж байгааг Халдварт өвчин судлалын үндэсний төв, Эрүүл мэндийн яамнаас анхааруулж байна. Халдварт өвчин судлалын үндэсний төвийн захирал Л.Баттөр энэ талаар хэлэхдээ "Бид PCR шинжилгээний сорьцуудаас түүвэрчилсэн байдлаар дээж авч Дельта вирус байгаа эсэхийг судалж байгаа. Ингэхэд шинжилгээнд оруулсан сорьцуудын 30 гаруй хувьд нь Дельта вирус илэрч байна. Тохиолдлын тоо нэмэгдэх тусам Дельта хувилбар хурдан тархах магадлалтай.

Бүртгэгдэж байгаа тохиолдлын тоо нэмэгдэх хандлагатай болчихлоо. Бидний тооцоолж байгаагаар есдүгээр сарын дундуур халдварын тоо оргил үедээ хүрч магадгүй. Магадгүй зургадугаар сарын дундуур 2500-гаас дээш гарч байсан шиг нэмэгдэх байх. Гэхдээ ийм нөхцөлд хүрэх үү, үгүй юү гэдэг нь цэвэр иргэдийн ухамсрын асуудал. Тиймээс вакциндаа хамрагдаагүй иргэд, 12-оос дээш насны иргэд маань вакциндаа хамрагдах хэрэгтэй. Ингэж байж бага насы хүүхдүүд, вакцин хийлгэх боломжгүй иргэдээ халдвараас хамгаална" гэлээ.

Сэтгэгдэл
Шууд
Шинэ мэдээ
2020 © SOR.mn. All rights reserved.