Өнөөдөр
2024/03/29
Доллар (USD)
3,375.96
Улаанбаатар
-0°C
Улс төр
УЕПГ: Ц.Элбэгдоржийг яллагдагчаар татан шалгаж байгаа
2021-08-25 13:15     279

Улсын ерөнхий прокурорын газраас Монгол Улсын Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийг яллагдагчаар татан шалгаж байгаа талаар мэдээллээ.
Тодруулбал, Улсын ерөнхий прокурорын газраас "Ц.Элбэгдоржийг  "Эрдэнэт" үйлдвэрийн 49 хувийн хувьчлалтай холбоотой хэрэгт яллагдагчаар татан шалгаж байгаа бөгөөд хэргийг хэрэгсэхгүй болгоогүй болно" гэж мэдэгджээ.

Энэ талаар УЕПГ-аас тодруулахад "Энэ хэргийг манайх шалгаад удаж байгаа. Зарим хэвлэл мэдээллийн хэрэгсэл болон цахим сүлжээгээр Ц.Элбэгдоржийн хэрэг замхарлаа, шалгахаа больсон гэсэн ташаа мэдээлэл гарсан. Хэргийг УЕПГ үргэлжлүүлэн шалгаж байгаа гэсэн юм. 

Монгол Улсын Засгийн газар "Эрдэнэт" үйлдвэрийн 49 хувийг худалдаж авах давуу эрхээсээ татгалзаж, хувийн аж ахуй нэгжид худалдан авах боломж олгосон байдаг. Тухайн үед Ц.Элбэгдорж Монгол Улсын Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан юм. Түүнийг УЕПГ-аас тус хэрэгт холбогдуулан яллагдагчаар татан шалгаад удаж байгаа бөгөөд хэргийг шалгаж дуусаад шүүхэд шилжүүлэх юм байна. 

Сэтгэгдэл
Шууд
Шинэ мэдээ
2020 © SOR.mn. All rights reserved.