Өнөөдөр
2024/03/28
Доллар (USD)
3,376.29
Улаанбаатар
-1°C
Эрүүл мэнд
1,501 хүн КОВИД-19-ийн халдвараар өвчилж, 14 иргэн нас баржээ
2021-10-04 22:20     294

Сүүлийн 24 цагийн хугацаанд коронавируст халдварын нийт 1,501 тохиолдол шинээр батлагджээ. Ингэснээр улсын хэмжээнд нийт бүртгэгдсэн халдварын тохиолдол 312,376 болж нэмэгдлээ.

 

Батлагдсан тохиолдлууд нэг нь гаднаас зөөвөрлөгдсөн бол 1,500 нь дотоодын халдвар байна.

Дотоодын халдварын задалж танилцуулбал,

  • 751 нь нийслэл хотод
  • 749 нь орон нутагт бүртгэгдсэн байна.

Одоогоор халдвар авсны улмаас 20,675 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа аж. Тэднийг биеийн байдлаар нь ангилбал

  • Хөнгөн 13,428
  • Хүндэвтэр 6,501
  • Хүнд 2,126
  • Нэн хүнд 374 иргэн байна.

Харин гэрийн хяналтад 59,045 хүн байгаа аж. Мөн өнгөрсөн хоногт 6,239 хүн эдгэрч, эмнэлгийн болон гэрийн ажиглалтаас гарсан талаар Эрүүл мэндийн яам мэдээллээ.

Харамсалтай нь эмнэлэгт хэвтэн КОВИД-19-ийн эмчилгээ хийлгэж байсан, архаг хууч өвчтэй 14 хүн нас баржээ. Талийгаачдын гэр бүл, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлье.

 

 

Сэтгэгдэл
Шууд
Шинэ мэдээ
2020 © SOR.mn. All rights reserved.