Өнөөдөр
2024/04/25
Доллар (USD)
3,376.93
Улаанбаатар
2°C
Нийгэм
АМГТГ-ын дэд дарга Ц.Эрдэнэбаяр ажлаа өгөхөөр болжээ
2021-10-06 19:59     312

АМГТГ-ын Газрын тосны асуудал хариуцсан дэд дарга Ц.Эрдэнэбаяр ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээөнөөдөр /2021.10.06/  Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндонд өгчээ. Тэрээр өөрийн хүсэлтээр ажлаасаа гарах хүсэлтээ өгсөн байна. Тэрээр агентлагийн дарга учир түүнийг ажлаас нь чөлөөлөх эсэхийг Г.Ёндон сайд шийдэх юм. 

Өнгөрсөн шөнө шатахууны хомсдол үүсэж болзошгүй тухай мэдээлэл олон нийтийн сүлжээнд цацагдаж, иргэд шатахуун авахаар ШТС-ын гадна урт дараалал үүсгэсэн. Уг асуудалтай холбоотойгоор Ц.Эрдэнэбаяр "Татан авалтууд хэвийн үргэлжилж байна.  Шатахууны хомсдол үүсээгүй тул иргэд тайван байхыг хүсье. Өчигдөр “Сод Монгол” компани дотооддоо зохион байгуулалт хийсэн юм байна лээ. Өнөөдөр залруулга хийсэн" гэж мэдээлээд байсан юм. 

Сэтгэгдэл
Шууд
Шинэ мэдээ
2020 © SOR.mn. All rights reserved.