Өнөөдөр
2024/04/20
Доллар (USD)
3,376.43
Улаанбаатар
15°C
Эрүүл мэнд
"АНУ-аас Монгол Улсад 1 сая тун вакцин тусламжаар өгөхөөр болсон"
2021-10-06 20:02     307

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2021.10.06/ боллоо.

Хуралдаанаар сайжруулсан шахмал түлшний асуудлаар ажлын хэсэг байгуулж, ЗГХЭГ-ын дарга Ц.Нямдорж ахлан ажиллахаар болжээ. Энэ талаар ЗГХЭГ-ын дарга Ц.Нямдорж мэдээлэл өглөө. Мөн үеэр Ерөнхий сайдын хэвлэлийн төлөөлөгч Ч.Болортуяа вакцины татан авалттай холбоотой мэдээлэл өглөө.

Тэрээр "Өнөөдрийн байдлаар манай улс 6.4 сая тун вакцин татан аваад байгаа. Дээрээс нь АНУ-аас  Монгол Улсад нэг сая тун вакцин тусламжаар өгөхөөр болсон. Монгол Улсын вакцины нөөц хангалттай байна. Тиймээс дархлаажуулалтын цэгүүдийг иргэдэд ойртуулах, өндөр настай, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд гэрээр дархлаажуулалт хийх нөхцөл бүрдүүлэхээр болсон" гэлээ.

Сэтгэгдэл
Шууд
Шинэ мэдээ
2020 © SOR.mn. All rights reserved.