Өнөөдөр
2024/04/25
Доллар (USD)
3,376.93
Улаанбаатар
5°C
Эрүүл мэнд
Нийслэлийн 18-аас дээш насны иргэдийн 20.5% нь коронавирусийн эсрэг вакцины III тунг хийлгээд байна
2021-11-02 11:29     404

Коронавирусийн эсрэг вакцины III тун буюу дархлаа сэргээх тунг хийлгэхийг Эрүүл мэндийн яам, Улсын Онцгой комисс зэрэг холбогдох байгууллагууд уриалсаар байгаа билээ. 

 

Нийслэлийн хэмжээнд коронавирусийн эсрэг дархлаажуулалтыг суурин цэгүүдэд болон явуулын багийнхан хийж байна. Улсын онцгой комиссын Нэгдсэн шуурхай штабаас мэдээлснээр өчигдөр нийслэлд нийт 1,212 хүн дээрх вакциныг хийлгэжээ. Үүнээс

  • I тунд 26,
  • II тунд 81,
  • нэмэлт сэргээх тунд 1,105 хамрагдсан байна.

Вакцинжуулалт эхэлснээс хойш нийслэлийн нийт хүн амын I тунгийн хамралт 74.7 хувь, II тунгийн хамралт 71 хувь, нэмэлт тунгийн хамрагдалт 20.5 хувь байна. Мөн 2,949 жирэмсэн эх, 12-15 насны 67,545 , 16-17 насны 26,556 хүүхэд тус тус дархлаажуулалтын бүрэн тунд хамрагдаад байгаа юм.

Коронавирусийн эсрэг вакцины III тунгийн үр дүнгийн талаар ЭМЯ-ны Нийтийн эрүүл мэндийн хариу арга хэмжээ, халдварт өвчний хяналт, сэргийлэлтийн хэлтсийн дарга Д.Баярболд "Гуравдугаар тун нь дельта хувилбарт сайн үйлчилж байна гэсэн үр дүн гарсан. Хоёрдугаар эмнэлэгт хийсэн судалгаагаар вакцинжуулалтын дархлаа тогтолт 14 хоногийн дараа өндөр өсөж байгаа дүн гараад байна" хэмээж байв.

Мөн зарим аж ахуйн нэгж ажилтнуудаа III тунд хамруулснаар байгууллага дотор бүртгэгдэх халдварын тоо буурсан талаар Эрүүл мэндийн яамнаас мэдээлсэн юм. 

 

Сэтгэгдэл
Шууд
Шинэ мэдээ
2020 © SOR.mn. All rights reserved.