Өнөөдөр
2024/04/25
Доллар (USD)
3,376.93
Улаанбаатар
1°C
Улс төр
Ардчилсан нам энэ сарын 5-нд "Онц Их хурал”-аа хийнэ
2021-11-02 11:34     322

АН-ын Үндэсний бодлогын хороо аравдугаар сарын 20-нд хуралдаж намынхаа Их хуралыг энэ  сарын 5-нд хуралдуулах шийдвэр гаргасан. Өнөөдөр АН-ын Улс төрийн зөвлөл хуралдаж намын ээлжит бус “Онц Их хурал”-ыг зарлах, хурлын зохион байгуулалтыг хангах ажлын хэсгийг байгуулжээ. 

"АН-д сүүлийн нэг жилд үүсээд буй хагарал бутрал, хууль бус дүрмийн шийдвэрүүд, олон удаагийн зөрчилдөөнтэй баримт бичгүүд дээд шүүхэд хүргэгдсэн мөн 2020 оны УИХ-ын сонгууль болон 2021 оны Ерөнхийлөгчийн сонгуульд өнгөрсөн 30 жилийн туршид АН-ын түүхэнд байгаагүй ялагдлыг хүлээсэн нь АН-ын хувьд онцгой нөхцөл байдал үүссэн" гэж тус намын Улс төрийн зөвлөл үзсэн байна. 

Өнгөрсөн долоо хоногийн амралтын өдрүүдэд АН-ын анхан шатны нэгж, үүрүүд хуралдан Их хурлын төлөөлөгчдөө сонгосон бөгөөд Монгол орны өнцөг булан бүрээс сонгогдсон АН-ын нийт 1318 төлөөлөгч намынхаа Их хуралд оролцох юм байна.

Сэтгэгдэл
Шууд
Шинэ мэдээ
2020 © SOR.mn. All rights reserved.