Өнөөдөр
2024/04/24
Доллар (USD)
3,376.74
Улаанбаатар
2°C
Эдийн засаг
Банк бус санхүүгийн байгууллагын чанаргүй зээлийн хэмжээ буурчээ
2021-11-02 11:41     398

Санхүүгийн зохицуулах хорооноос санхүүгийн салбарын 2021 оны гуравдугаар улирлын тойм мэдээллээ өнөөдөр танилцууллаа. Энэ оны гуравдугаар улирлын байдлаар 531 банк бус санхүүгийн байгууллагын хөрөнгийн хэмжээ 2.5 их наяд төгрөгт хүрч, өмнөх оны мөн үеэс 26.7 хувиар өсжээ.

Зээлийн нийт үлдэгдэл өмнөх оны мөн үеэс 30 хувиар өсөж 1.8 их наяд төгрөгт хүрсэн бөгөөд олгосон зээлийн 62.3 хувь нь хэрэглээний зээл эзэлж байна. Нийт зээлийн үлдэгдлийн 86.6 хувийг иргэд, 13.4 хувийг хуулийн этгээд бүрдүүлж байна. Мөн салбарын зээлийн нийлүүлэлт нэмэгдсэнтэй холбоотойгоор зээлийн үйлчилгээний хүртээмж сайжирч салбарын зээлдэгчдийн тоо өмнөх оны мөн үеэс 1.8 дахин өсөж 1.6 саяд хүрсэн бол нийт харилцагчийн тоо давхардсан тоогоор 4.5 сая болж өмнөх оны мөн үетэй харьцуулахад 71.6 хувиар өссөн.Түүнчлэн финтекийн харилцагчдын тоо 4.2 сая буюу нийт харилцагчийн 93.2 хувь байна. Зээлийн үйлчилгээний хүртээмжийн энэхүү өсөлт нь зээлийн нийлүүлэлтээс гадна технологид суурилсан санхүүгийн бүтээгдэхүүн, үйлчилгээ зах зээлд нэвтэрч эхэлсэнтэй холбоотой аж.

ББСБ-уудын хувь нийлүүлсэн хөрөнгийг нэмэгдүүлснээр зээлийн бүтээгдэхүүний эх үүсвэр нэмэгдэж, нийлүүлэлт өсөн, улмаар зээлийн сарын жигнэсэн дундаж хүүгийн түвшин 2.6 хувь болжээ. Нэг зээлдэгчид ногдох дундаж зээлийн хэмжээ 1.1 сая төгрөг бол финтекийн гар утас буюу аппликейшнээр олгосон дундаж зээл 142.1 мянган төгрөг байна. Финтекийн зээлдэгчид 1.3 сая буюу нийт зээлдэгчийн 81.2 хувийг бүрдүүлж байна. Гуравдугаар улирлын байдлаар банк бус санхүүгийн байгууллагуудын зээлийн багцад чанаргүй зээлийн эзлэх хувь 8.3 буюу 146.9 тэрбум төгрөгт хүрсэн бөгөөд өмнөх оны мөн үетэй харьцуулахад 1.1 пунктээр буурсан байна.

Банк бус санхүүгийн байгууллагын чанаргүй зээлийн хэмжээ буурчээ

Сэтгэгдэл
Шууд
Шинэ мэдээ
2020 © SOR.mn. All rights reserved.