Өнөөдөр
2024/03/28
Доллар (USD)
3,376.29
Улаанбаатар
-4°C
Эдийн засаг
Монгол банкны захирал Б.Лхагвасүрэн хүнд хэцүү цагт иргэдэсээ нүүр бурууллаа
2020-02-28 18:09     1486
  • Зээлгүй хүн Монголд бараг байхгүй гэж хэлэхэд хилсдэхгүй. Бүгд л ахуй амьдралаа өөд нь татхаар зээл авч зүтгэж байгаа. Харин хэлж ирдэггүй хийсч ирсэн өвчин зовлонгоос болж бүх бизнес, үйлчилгээ зогссоныг бүгд мэдэж байгаа. Хөл хорио тогтоогоод удаж байгаа ч төр засгаас зээлтэй иргэдийнхээ төлөө нэг ч  арга хэмжээ аваагүй гэж хэлж болно. Бүгд л асуудлыг өөрсдөөсөө холдуулж байгаа. Өнөөдөр л гэхэд Монгол банкны захирал Б.Лхагвасүрэн зээлийн хүүг бууруулах, зээл царцаах эрх нь арилжааны банкуудад байдаг. Монгол банкинд хуулиар ямар ч эрх олгоогүй гэж мэдэгдлээ. Харин зээлтэй иргэд банкинд хандхаар төр засгаас ямар ч шийдвэр гараагүй бид яаж ч чадахгүй гэж мэдэгдэж байгаа юм. Дунд нь иргэд хохирч байгаа юм.
  • Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн “Банкны холбоотой уулзаж нөхцөл байдалтай холбоотойгоор харилцагчаас ирж буй гомдлын талаар мэдээлэл авсан. Банкны тухай хуулийн зохицуулалтын хүрээнд зээлд бүтцийн өөрчлөлт хийж болдог. Банк харилцагчтайгаа уулзаад эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдлаас шалтгаалан бизнес нь түр саатсан, сул зогсолтоос асуудал үүсэж байгаа бол хугацааг сунгах боломж бий.
  • Хадгаламжийн хүүг бууруулж, зээлийн хүүг багасгах боломж бий талаар Төв банк арилжааны банкны үйл ажиллагаанд оролцох боломжгүй. Банк өөрөө санхүүгийн зуучлагч. Зээлийн эх үүсвэр нь хадгаламжийн эх үүсвэр. Хадгаламж гэрээний дагуу хүү төлөгддөг учраас нөлөөлөх боломж байхгүй. Төрөөс зохицуулах боломжгүй. Төв банкны тухай хуулиар хориотой” гэсэн тайлбарыг өгсөн юм.
  • Мөн тэрбээр Төв банкны тухай хуулиар арга хэмжээ авч болох зүйлс нь хязгаартай бөгөөд тодорхой зүйлс ч хориглогдсон байдаг гэдгийг тайлбарласан юм.
  • Төрийн мөнгөний бодлогын шийдвэрийг Мөнгөний бодлогын хорооноос гаргадаг бөгөөд улиралд нэг удаа хуралддаг байна. Энэ оны эхний хурал гуравдугаар сарын сүүлээр төлөвлөсөн байсныг нөхцөл байдалтай холбоотойгоор ирэх сарын эхээр хийхээр төлөвлөжээ.
  • Хурлаар мөнгөний бодлогын хүүг бууруулах боломжтой эсэх талаар хэлэлцэнэ. Мөнгөний бодлогын хүүг бууруулбал зах зээлд дэмжлэг болно гэдэгт итгэлтэй байна гэдгийг тэрбээр нэмж хэлсэн юм. Ийнхүү зээлтэй иргэдэд дээшээ тэнгэр хол доошоо газар хатуу боллоо. Тэдний төлөө ажилладаг төр засаг байхгүй байгаад тэд гомдолтой байна.
Сэтгэгдэл
Туяа2020-02-28 19:1166.181.161.51
Банк ББСБ ууд уул нь хамгийн баячууд байж ямарч сонин юмб дээ улс даяаараа онц байдал зарлаад би лав гэртээ л гэрээсээ гарахгүй л бна банкнд зээлтэй цаг тухайн үед нь нэг хоногч хоцроож өгч бгаагүй хувиараа хөдөлмөр эрхэлдэг бид нар шиг хүмүүс л хэцүүдэх юм шиг бна доо
Шууд
Шинэ мэдээ
2020 © SOR.mn. All rights reserved.