Өнөөдөр
2024/04/19
Доллар (USD)
3,376.43
Улаанбаатар
6°C
Чөлөөт цаг
Тулаанч Д.Батгэрэлийн дараагийн тулааны тов гарчээ
2022-01-07 12:05     258
Дэлхийн шилдгүүд хүчээ сорьдог UFC холбоотой гэрээ байгуулж, Монголоос хөл тавьсан анхны төдийгүй цорын ганц тулаанч бол Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын харьяат Данаагийн Батгэрэл бөгөөд түүний дараагийн тулааны тов гарчээ. 
 
Холимог тулааны хамгийн нэр хүндтэй, өндөр чансаатай холбоо бол UFС юм. Тухайн тамирчны нэр хүндийн баталгаа болдог тус холбоонд өрсөлдөхийг тулаанч бүхэн мөрөөддөг. Тиймээс ч тулааны тамирчдад UFC-гийн босго өндөр бөгөөд шилдгүүдийг шалгаруулж авдаг юм байна.
 
“Талын шуурга” хочит Д.Батгэрэлийн өрсөлдөгч нь АНУ-ын тулаанч Монтел Жэксон. Америк “Dana white center” шоунаас анх гарч ирсэн. UFC-ийн дэвжээнд долоон тулаан хийснийхээ тавд нь ялаад байгаа тамирчин юм. Тэдний халз тулаан 2022 оны 3 дугаар сарын 26-нд болохоор товлогдсон байна. 
 
 
Д.Өлзийсайхан
Эх сурвалж: Монцамэ агентлаг
Сэтгэгдэл
Шууд
Шинэ мэдээ
2020 © SOR.mn. All rights reserved.