Өнөөдөр
2024/03/28
Доллар (USD)
3,376.29
Улаанбаатар
-4°C
Чөлөөт цаг
Бяцхан үрээ чадварлаг, өөртөө итгэлтэй хүн болгож өсгөх 10 зарчим
2022-01-09 16:22     285

1. Хяналтаа зогсоож, сургаж эхэл

Эцэг эхчүүд бага насны хүүхэддээ ур чадвараа хөгжүүлэхэд нь туслах гэж хичээдэг ч тэд тоглоомыг л илүүд үздэг. Бидний хүүхдийнхээ өмнө хүлээх хариуцлага тэднийг цэцэглэн хөгжихөд сайнаар нөлөөлдөг байх шаардлагатай юм. Тиймээс хүүхдийнхээ төлөө санаа зовох сэтгэлийн зовнилоо багасгаж, өөрийгөө болон хүүхдийнхээ хийж буй үйлдэл, сэтгэхүйн өөрчлөлтийг “алсаас” хянаж сурах хэрэгтэй. Үргэлж л хийж буй зүйлийг нь хорьж, “болохгүй” гэдэг үгээр хязгаарлахын оронд “заагаад өгье” гэж хэлээрэй.

2. Хамгийн сайн нь байгаасай гэж хүсэх хэрэггүй
Хамгийн сайн нь бай гэж шаардах бус сэтгэл дотроо ч тийм байхыг хүсэн хүлээх хэрэггүй. Зарим зүйлийг хэлээгүй байсан ч мэдрэгддэг шүү дээ. Тиймээс хүүхдээ анх төрөхөөс эхлүүлээд л мундаг байгаасай гэж хүсэн хүлээх хэрэггүй. Энэ нь хүүхдэд нэг ёсны дарамт болдог. Хийж байгаа зүйлээс нь төгс үр дүнг шаардалгүйгээр өөрийнхөө хүссэнээр тоглож, туршиж үзэхийг нь зөвшөөрөөрэй.

3. Ахин эхлэхийг зөвшөөр
Хүүхдүүд өөрийнхөө алдааг өөрөө залруулах нь чухал. Гэхдээ хэрвээ тэр тусламж гуйх юм бол хамтдаа асуудлыг шийдээрэй. Энэ тохиолдолд хүүхэддээ урам өгөх үгсийг хэл “дараа хийж чадна аа”, “хичээгээрэй” гэх мэт. Харин “чи үнэхээр чадахгүй байна гэж үү?”, “чадахгүй бол орхи доо” гэх мэт үгсийг амнаасаа унагах хэрэггүй. Мөн түүний тоглоомын тойрогт хэтэрхий оролцох хэрэггүй, оролцвол өөрөө хүүхэд шиг тогло, үгүй бол алсаас ажигла.

4. Өөртөө урам хугарахгүй байхад нь туслаарай
Түүнд өөрийнхөө хувьд амжилтанд хүрэх шинэ сэдлийг санал болго. Хүүхэд чинь хичээлдээ муу байсан ч хичээлээс өөр олон сайхан зүйл амьдралд бий гэдгийг ойлгуулаарай. “Хичээлээ хий” гэж тулгахын оронд спорт, урлагаар хичээллүүл, өөрийгөө удирдаж сурахад нь анхаарсан туршилтуудыг хий. Хамгийн гол нь хүүхэд чинь бүтэлгүйтлийг эергээр харж сурах хэрэгтэй.

5. Урам, Урам, Урам...
Бүх хүнд урам зориг хэрэгтэй. Хүүхдүүдэд маань бүр ч их хэрэгтэй. Хатуу чанга байдал нь хүүхдийн урмыг хугалах эрсдэлтэй. Аливаа зүйлд оролдлого, эерэг хандлага зэрэг л ахиц дэвшил авчирдаг гэдгийг санаарай.

6. Дүгнэлт хийхийн оронд “үнэл”
Хүүхдийнхээ үйл ажиллагааны үр дүнг үнэлж магтаарай. Түүнээс шүүмжлэх, тэгсэн байна, ингэсэн байна гэж дүгнэх хэрэггүй шүү. “Чи энэ зүйлийг хийж дуусгасан нь үнэхээр сайхан санагдаж байна. Маш их хичээл зүтгэл гаргаж мундаг байлаа” гэж урамшуулаарай.

7. Үр дүнг биш, хүчин чармайлтад нь анхаарлаа хандуул
“Үүнийг хийх гэж маш шаргуу ажиллаж байгааг чинь би харлаа”, “Чи үүнийг яаж сурсан юм бэ?” гэх мэт хүүхдийнхээ хийж байгаа зүйлийн үр дүнг ярихаасаа өмнө тэр үүнийг хийх гэж ямар их хүчин чармайлт гаргасныг нь бодож үзээрэй. Түүнийг магтаж өөрөөрөө бахархах сэдлийг нь төрүүлээрэй. Нөгөө талаас ирээдүйд таны хүүхэд бусдын хөдөлмөрийг үнэлж, шүүмжлэхээ л урдаа барихгүй байж сурна.

8. Өөрийнх нь тухай эерэгээр ярь
“Чи бүтэлгүй байна”, “чи ийм байдлаараа муу хүн болно шүү” гэх мэт сөрөг хандлагатай үгс байнга хэлэхээс зайлсхий. Таны хүүхэд хуруу хүрэхэд л гэмтчихэж мэдэх зан араншингийн гэрлэн бүрхүүлээ дөнгөж бүтээж байгаа гэдгийг үргэлж санаарай. Хамгийн гол нь хүүхдийнхээ зан араншинг мэдэх нь чухал. Түүний давуу тал юу вэ? Түүнийг нь дэмжин урамшуул, сул тал нь юу вэ? Түүнийг нь эерэг болгоорой.

9. Гомдох вий, гутрах вий гэж бүү санаа зов
Хүүхэд чинь сэтгэлээр унаж гунигласан бол түүнийг яах бол гэж бүү ай. Харин хүүхэдтэйгээ ярилц. “Би маш их харамсаж байна”, “хэн ч ийм зүйл болохыг таамаглаагүй байсан”, “чамайг эргээд урьдын хэвэндээ орно гэдэгт итгэж байна” гэх мэтээр сэтгэлийг нь дэмжиж ярилцаарай. Өдөржингөө уйлж, урам нь хугарч, сэтгэлээр унасан эцэг эх нь айдаст авталгүй түүнд яаж туслахаа мэддэг байх юм бол хүүхэд ч бас тэрхүү асуудлыг хөнгөхөн даван туулж чадна.

10. Түүнд дэлхий ертөнцийг өөрчлөх чадварыг нь батал
Хүүхэд өөрийнхөө ямар чадвартайг мэдэх нь, түүндээ итгэх нь маш чухал. Үүний тулд эцэг эх нь ч тэдэндээ тодорхой чиглэл гаргаад өгчихвөл сайн. 

Сэтгэгдэл
Шууд
Шинэ мэдээ
2020 © SOR.mn. All rights reserved.