Өнөөдөр
2024/04/19
Доллар (USD)
3,376.43
Улаанбаатар
-10°C
Нийгэм
Цагаан сарын баяраар хөдөлгөөн хязгаарлах уу?
2022-01-18 22:12     316

УОК-ын Нэгдсэн шуурхай штабын дарга, бригадын генерал Б.Ууганбаяр “Одоогоор энэ сарын 24-нөөс хол хорио тогтооно гэх асуудал яригдаагүй. Гэхдээ халдварын тархалт нэмэгдэж  байна. НОК цагаан сарыг цахимаар тэмдэглэх хүсэлт гаргасан. Үүний хүрээнд сар шинийн баярыг гэр бүлийн хүрээнд, цомхон тэмдэглэхийг ард иргэддээ уриална. Аймгуудын тухайд хот хоорондын хөдөлгөөнийг хязгаарлах эсэхээ өөрсдөө шийднэ. Тухайн нутаг дэвсгэртээ ямар хорио цээрийн дэглэм тогтоохоо аймгийн онцгой комисс шийдвэрлэнэ гэсэн үг” гэлээ.

Харин УОК-ын нарийн бичгийн дарга Т.Баярхүүтэй холбогдож дээрх асуудлыг тодруулахад “Мэдээлэл өгөх боломжгүй. Асуудал судлагдаж, шийдвэр гарсны дараа олон нийтэд албан ёсны мэдээлэл өгнө” гэсэн юм.

Сэтгэгдэл
Шууд
Шинэ мэдээ
2020 © SOR.mn. All rights reserved.