Өнөөдөр
2024/04/20
Доллар (USD)
3,376.43
Улаанбаатар
15°C
Дэлхий дахинд
Орос, Украины талууд хүмүүнлэгийн коридор гаргахаар тохиролцжээ
2022-03-04 11:07     273

Пүрэв гарагт Орос, Украины засгийн газрын төлөөлөгчдийн хоёрдугаар ээлжийн яриа хэлэлцээ Беларусийн нутаг дэвсгэрт болжээ.

Энэ уулзалтаар талууд дайны талбараас энгийн иргэдийг нүүлгэн шилжүүлэхэд зориулж хүмүүнлэгийн коридор гаргахаар тохиролцсон байна.

“Талууд түр гал зогсоох замаар хүмүүнлэгийн коридор хамтран үүсгэх тохиролцоонд хүрлээ. Орос, Украины талууд удахгүй уг коридорыг зохион байгуулахад ашиглах харилцаа холбооны шугамыг бий болгоно” гэж Украины ерөнхийлөгчийн зөвлөх Михайл Подоляк уулзалтын дараа мэдээлжээ.

Оросын төлөөлөгчдийн тэргүүн Владимир Мединский ийм тохиролцоонд хүрснийг батлаад бусад хэд хэдэн асуудал дээр мөн нэгдсэн ойлголтод хүрснийг мэдээлсэн байна.

Гэхдээ талуудын аль аль нь яриа хэлэлцээ хүлээж байсан үр дүнд хүрээгүйг илэрхийлжээ.

Украины төлөөлөгчид гуравдугаар ээлжийн яриа хэлэлцээг ойрын үед зохион байгуулахаар Оросын талтай тохиролцсоныг дуулгасан ч тодорхой тов хэлээгүй байна.

 

Эх сурвалж: BBC, ТАСС

Сэтгэгдэл
Шууд
Шинэ мэдээ
2020 © SOR.mn. All rights reserved.