Өнөөдөр
2024/04/25
Доллар (USD)
3,376.93
Улаанбаатар
2°C
Дэлхий дахинд
Жо Байдены “Газрын тос”-ны хориг үл ойлголцлыг улам гүнзгийрүүлэх эрсдэлтэй
2022-03-09 10:58     281

-Дэлхий эрчим хүчний хангамжийн хувьд түүхэнд байгаагүй “шоок”-той нүүр тулах магадлал өндөрслөө-

АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден Украинд цэрэг оруулсантай холбогдуулан ОХУ-аас газрын тосны бүтээгдэхүүн импортлохгүй байх шийдвэрийг өнгөрсөн мягмар гаригт гаргасан билээ. Түүнийг шийдвэрээ зарласны дараа шинжээчид дэлхийн эдийн засаг эрчим хүчний хангамжтай холбоотой хамгийн том эрсдэлийн өмнө ирсэн талаар өөр, өөрсдийн байр сууриа илэрхийлж эхэллээ. Тэдгээрийг харахад бүгд ерөнхийдөө ижилхэн, эрчим хүчний зах зээлийн том тоглогч ОХУ нийлүүлэлтээ хумиснаас цар тахлаас болж аль хэдийнэ ганхаж эхэлсэн эдийн засагт эцсийн буюу цочролын давалгаа үүсгэх эрсдэлтэй гэсэн чигтэй байгаа юм.

ОХУ-ын хамгийн том худалдан авагч болох Европын холбоо өмнө нь ОХУ-аас авах байгалийн хий, газрын тосны бүтээгдэхүүнийхээ хэмжээг багасгах, хязгаарлах болсноо зарлаад  байсан бөгөөд тэдэн дээр АНУ нэмэгдсэн нь энэ. Их Британи ОХУ-аас байгалийн хий авдгаа 2022 ондоо багтаагаад зогсооно гэсэн бол Европын холбоо 66 хувиар бууруулна гэсэн юм.    

АНУ 2021 онд ОХУ-аас өдөрт дунджаар 209 000 баррель түүхий газрын тос, 500 000 баррель газрын тосны бүтээгдэхүүн авчээ. Энэ нь АНУ-ын нийт хэрэгцээний найман хувь болно. Харин ОХУ-ын нийт экспортын ердөө нэг хувь гэхээр ОХУ дэлхийн эрчим хүчний зах зээлд ямар үүрэг оролцоотой нь харагдаж байгаа юм. Жо Байдены мэдэгдлийн дараа Европын зах зээлд брент газрын тос баррель нь 132.27 ам.доллар болж 7.35 хувиар өссөн байна. АНУ-д зарагддаг WTI маркийн газрын тос мөн 7.26 хувиар өсч 128.07 ам.доллар болжээ.   

 

Сэтгэгдэл
Шууд
Шинэ мэдээ
2020 © SOR.mn. All rights reserved.