Өнөөдөр
2024/04/20
Доллар (USD)
3,376.43
Улаанбаатар
14°C
Дэлхий дахинд
Путин мөргөлдөөний талбарт зочлох төлөвлөгөөгүй байгааг Кремлиэс мэдэгджээ
2022-03-18 10:47     241

Пүрэв гарагт болсон хэвлэлийн хурлын үеэр нэг сэтгүүлч ОХУ-ын ерөнхийлөгч Путинд мөргөлдөөн болж буй бүс нутагт зочлох төлөвлөгөө байгаа эсэхийг Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песковоос асууж, хариулт авчээ.

Украинд өрнөж буй “цэргийн тусгай ажиллагаа”-ны бүсэд зочлох, эсвэл шархадсан цэргүүдийг эмнэлэгт эргэх ямар ч төлөвлөгөө байхгүй байгааг Песков энэ үеэр хэлсэн байна.

“Бүх зүйл болох ёстой цаг хугацаандаа болно. Одоогоор ийм ямар ч төлөвлөгөө алга байна” гэж тэр сэтгүүлчийн асуултад хариулжээ.

Украин дахь нөхцөл байдлыг дэлхийн хоёрдугаар дайнтай зүйрлэж, 1943 онд Иосиф Сталин фронтын шугамд зочилж байсан түүхийг сэтгүүлч энэ үеэр дурдсан юм.

Харин Песков уг харьцуулалтыг няцааж, хоёр үйл явдлыг “харьцуулах боломжгүй өөр өөр нөхцөл байдалтай” гэж үзэж байгаагаа илэрхийлжээ.

 

Эх сурвалж: ТАСС

Сэтгэгдэл
Шууд
Шинэ мэдээ
2020 © SOR.mn. All rights reserved.