Өнөөдөр
2024/04/25
Доллар (USD)
3,376.93
Улаанбаатар
2°C
Дэлхий дахинд
В.Зеленский: Дайныг зогсооход хэтэрхий оройтсон
2022-03-18 11:09     254

Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский Германы парламентад дөнгөж сая үг хэллээ. Тэрбээр Германчуудад тусламж үзүүлсэнд талархал илэрхийлсэн ч “дайныг зогсооход хэтэрхий оройтсон” гэж мэдэгдсэн байна.

Үүнээс гадна Германы удирдагчдын Орос дахь бизнес ашиг сонирхлын шүүмжилж, “Бид Оростой бизнесээ үргэлжлүүлэх хүсэлтэй байгааг тань харж байсан. Гэвч одоо бид хүйтэн дайны дунд байна. Та бүхэн манай улсын юу туулж байгааг харах боломжгүй, хананы цаана өөрийгөө хамгаалсаар байсан” гэжээ. Төгсгөлд нь В.Зеленский Германыг Оросын түрэмгийллийн эсрэг тэмцэж, хатуу хориг арга хэмжээ авахыг уриалжээ. Мөн парламентын гишүүдэд хандан “Орлогоос илүү амар амгалан байх нь чухал” гэв.

Өмнө нь тэрбээр Германчуудад хандан Оросын эрчим хүчний хэрэглээг зогсоохыг уриалсан юм. Гэвч Германы талаас Оросоос авдаг байгалийн хийн хэрэглээг шууд зогсоох боломжгүй гэсэн хариуг өгч байв.

Эх сурвалж: BBC

Сэтгэгдэл
Шууд
Шинэ мэдээ
2020 © SOR.mn. All rights reserved.