Өнөөдөр
2024/03/29
Доллар (USD)
3,375.96
Улаанбаатар
-5°C
Улс төр
Ч.Хүрэлбаатар: Төв Банкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэнд хариуцлага тооцох асуудал яримаар байна
2022-03-24 14:22     246

Инфляц нэмэгдэж, валютын ханш өсөж байгаатай холбоотойгоор зарим хүмүүс Монголбанкны ерөнхийлөгчид хариуцлага тооцох ёстой гэсэн байр суурь илэрхийлж эхэллээ. Тухайлбал, Ч.Хүрэлбаатар гишүүн өнөөдөр УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанд оролцохдоо "Эдийн засгийн байдал амаргүй байгаа. Бүх юм урсгалаараа явж байна. Чөлөөт уналт хийж байна шүү. Гадаадаас бараа бүтээгдэхүүн авах гээд валют авах гэхээр тэр нь олдохгүй байна. Энэ нь хэдхэн сарын дараа бараа бүтээгдэхүүний үнэ өсөх эрсдэлийг бий болгож байна.

2022 оны мөнгөний бодлогыг хэлэлцэж байхад "Өөрчлөлт оруулж, бодлогын хүүгээ нэмээч" гэсэн хүсэлт тавьсан. Гэвч "үгүй" гэсээр байгаад баталсан. Түүнээс хойш гадаад валютын нөөц тэрбум гаруй ам.доллароор буурууллаа. Үүнтэй холбоотойгоор Монголбанкны ерөнхийлөгчид хариуцлага тооцох тухай асуудлыг Эдийн засгийн байнгын хороо яримаар байна.

Хоёрдугаарт, эдийн засгийн байдлыг бодитой сайхан хэлэлцмээр байна. Мэдсэн ч мэдээгүй юм шиг байсаар энэ эдийн засаг чинь унаж дууслаа. Энэ бүхний хариуцлага нь УИХ-ын гишүүд бид нар дээр ирнэ шүү. Дуугүй байсныхаа төлөө, эс үйлдэл хийснийхээ төлөө бид нар хариуцлага хүлээнэ. Б.Лхагвасүрэнг анх Монголбанкны ерөнхийлөгчөөр томилох гэж байхад би "Энэ ажлыг хийж чадахгүй хүн" гээд ганцаараа эсэргүүцэж байсан. Эцэст нь өнөөдөр улс орны эдийн засгийг юунд хүргэснийг харж байна" гэлээ.  

Сэтгэгдэл
Шууд
Шинэ мэдээ
2020 © SOR.mn. All rights reserved.