Өнөөдөр
2024/03/29
Доллар (USD)
3,376.29
Улаанбаатар
-3°C
Дэлхий дахинд
Д.Песковын мэдэгдэл ОХУ цөмийн зэвсэг хэрэглэж магадгүй гэсэн хардлага төрүүлжээ
2022-03-24 14:39     321

ОХУ-ын Ерөнхийлөгчийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков өчигдөр “Си Эн Эн” агентлагт ярилцлага өгөх үедээ “Хэрвээ ОХУ-д  "оршихуйн аюул" тулгарвал В.Путин цөмийн зэвсэг хэрэглэж магадгүй” гэжээ. Оршихуйн аюул гэдэг нь ОХУ гэж цаашдаа байх уу, үгүй болох уу гэдэг асуудал болох нь хэнд ч тодорхой. Тийм цаг үед л хэрэглэхээр цөмийн зэвсэг бүтээсэн нь ч тодорхой. Бас тэрээр сэтгүүлчийн асуултад л хариулсан нь тодорхой. Тэгвэл түүний энэ үг өнөөдөр барууны хэвлэлээр “сэвэгдэж” байна

АНУ-ын Батлан хамгаалах яамны төлөөлөгч Жон Кирби Д.Песковын мэдэгдлийг  “Цөмийн гүрнээс гарамгүй хариуцлагагүй мэдэгдэл” хэмээн шүүмжилсэн бол сайд асан Леон Панетта “ОХУ анхнаасаа өөрт нь заналхийлж байна гэсэн маш буруу үндэслэлээр цэргийн ажиллагаа эхлүүлсэн. Цаашдаа юу болохыг мэдэхгүй байна. В.Путин АНУ ямар хариу үйлдэл үзүүлж байна вэ гэдгээс илүүтэй өөрийнхөө аюулгүй байдалд санаа зовсон дээр”  гэсэн байна.

ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин цөмийн зэвсэглэлээ өнгөрсөн сарын 27-ны өдөр байлдааны бэлэн байдалд оруулсан. Гэхдээ түүнээс хойш хэрэглэнэ гэсэн ямар ч шинж тэмдэг үзүүлээгүй болохыг эх сурвалжууд баталсаар байгаа юм.

Сэтгэгдэл
Шууд
Шинэ мэдээ
2020 © SOR.mn. All rights reserved.