Өнөөдөр
2024/03/29
Доллар (USD)
3,375.96
Улаанбаатар
-0°C
Улс төр
Э.Бат-Үүлийг батлан даалтад гаргав
2022-04-05 10:49     269

Нийслэлийн Засаг дарга асан Э.Бат-Үүл, түүний хүү Б.Чулуудай, ТОСК-ын захирал байсан А.Гантулга, “Бэрэн групп” ХХК-ийн ерөнхий захирал Б.Мөнхтөр тэргүүтэй 11 хүнд холбогдох хэргийг нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх өчигдөр хэлэлцлээ.

Давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг прокурорт буцаав. Ингэхдээ ял эдэлж байсан Э.Бат-Үүл, А.Гантулга нарыг батлан даалтад гаргасан юм.

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс Э.Бат-Үүл, А.Гантулга, Б.Чулуудай, Б.Мөнхтөр, “Могул скай” ХХК-ийн гүйцэтгэх захирал Д.Жаргалсайхан, ТОСК-ын Маркетинг, борлуулалтын хэлтсийн дарга Т.Гэрэлт-Од, тус корпорацын ерөнхий нягтлан бодогч Ю.Алтангэрэл нарыг гэм буруутайд тооцсон. Улмаар Э.Бат-Үүлийн нийтийн албанд ажиллах эрхийг нь гурван жил хасаж, нээлттэй хорих ангид дөрвөн жил ял эдлүүлэхээр шийдвэрлэсэн. Харин түүний хүү Б.Чулуудайг 15 сая 360 мянган төгрөгөөр торгосон бол, А.Гантулгад таван жил хорих ял эдлүүлэхээр шийтгээд байсан юм.

Мөн “Бэрэн групп” ХХК-ийн ерөнхий захирал Б.Мөнхтөрийг гэм буруутайд тооцсон ч хөөн хэлэлцэх хугацаа дууссаны дараа эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан үндэслэлээр хэргийг нь хэрэгсэхгүй болгож, эрүүгийн хариуцлагаас чөлөөлөөд байсан бол шүүгдэгч Ю.Алтангэрэл, Т.Гэрэлт-Од, “Могул скай” ХХК-ийн гүйцэтгэх захирал Д.Жаргалсайхан нарт торгох ял шийтгэсэн билээ. Түүнчлэн шүүгдэгч Д.Оюунжаргал, Л.Нарантуяа, Ш.Ганхуяг, Ё.Гэрэлчулуун нарт холбогдох үйлдлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж байсан юм.

 
 
Сэтгэгдэл
Шууд
Шинэ мэдээ
2020 © SOR.mn. All rights reserved.