Өнөөдөр
2024/04/26
Доллар (USD)
3,376.93
Улаанбаатар
-1°C
Улс төр
Нийслэл хоёр, аймаг, дүүрэг, сумын Засаг дарга нэгээс илүүгүй орлогч даргатай байна
2022-04-29 12:40     298

Төрийн хэмнэлтийн хуулиар нийслэл дөрөв, аймаг, сум, дүүрэг хоёр орлогчтой байх УИХ-ын өчигдрийн хуралдаанаар дэмжигдсэн билээ.

Тэгвэл өчигдөр орой Төсвийн байнгын хорооны хураалдаанаар дээрх саналыг унагасан байна. Тодруулбал Төсвийн байнгын хорооноос гаргасан Төрийн хэмнэлтийн тухай хуулийн төслийн 5 дугаар зүйлийн “5.1.хуульд тусгайлан заагаагүй бол төрийн тусгай чиг үүрэг хэрэгжүүлдэг засгийн газрын агентлаг, Засгийн газрын ажлын алба, УИХ-д ажлаа шууд хариуцан тайлагнадаг байгууллага, эмнэлэг, төрийн өмчийн оролцоотой нээлттэй компаниас бусад этгээд тэргүүн дэд, дэд, орлогч даргатай байхыг хориглоно”, “5.2.Нийслэлийн Засаг дарга хоёр, аймаг, дүүрэг, сумын Засаг дарга нэгээс илүү орлогч даргатай байхыг хориглоно” гэсэн саналуудыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжлээ.

Сэтгэгдэл
Шууд
Шинэ мэдээ
2020 © SOR.mn. All rights reserved.