Өнөөдөр
2024/04/20
Доллар (USD)
3,376.43
Улаанбаатар
6°C
Дэлхий дахинд
С.Лавровын хэлсэн үг еврейчүүдийн дургүйцлийг төрүүлэв
2022-05-03 13:23     348

ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров Адольф Хитлерийг еврей цустай байсан гэж хэлсэн нь олон улсад шуугиан тариад байна. Тэрээр Италийн телевизэд ярилцлага өгч, сурвалжлагчдийн асуултад хариулж байхдаа тэгээд хэлчихсэн аж.

Украиныг нацистуудаас салгах асуудлыг В.Путин Украинд цэрэг оруулах гол шалтгааны нэг болгон дурдсан байдаг. С.Лавровыг энэ талаар ярьж байтал сурвалжлагч “В.Зелинський хүртэл еврей цустай байхад украинчууд яаж нацситууд байх юм бэ” хэмээн сөргүүлж асуужээ. С.Лавров энэ асуултад нь “Би буруу санаж байж ч магадгүй, гэхдээ Адольф Хитлер ч еврей цустай байсан” гээд хэлчихсэн аж.

Ярилцлага олон нийтэд цацагдсаны дараа Израилийн Ерөнхий сайд Нафтали Беннет С.Лавровыг худлаа ярьсан, түүхийн эмгэнэлт явдлыг улс төрийн зорилгоор ашиглах гэлээ хэмээн буруутгажээ. Гадаад харилцааны сайд Яир Лапид нь уучилж болшгүй алдаа гэж нэрлэсэн бол дэлхий даяар байрлах еврейн байгууллагууд бүгд үүнтэй санал нэгдэж байгаа гэнэ.

Сэтгэгдэл
Шууд
Шинэ мэдээ
2020 © SOR.mn. All rights reserved.