Өнөөдөр
2024/03/29
Доллар (USD)
3,375.96
Улаанбаатар
-4°C
Эдийн засаг
МОНГОЛБАНК НОГООН, ТОГТВОРТОЙ САНХҮҮЖИЛТИЙН ТОГТОЛЦООГ ДЭМЖИНЭ
2022-05-09 15:20     266

Монголбанк ногоон, тогтвортой хөгжлийн санхүүжилтийн бүтээгдэхүүн, үйлчилгээг банк, санхүүгийн салбарт хөгжүүлж, нэвтрүүлэх, хэрэгжилтэд дэмжлэг үзүүлэхээр Монголын Тогтвортой санхүүжилтийн холбоотой хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа.

Уур амьсгалын өөрчлөлт, байгаль орчны доройтол нь Монгол Улсын хувьд ч анхаарал хандуулах асуудал болж байна. Дэлхий нийтээр анхаарал хандуулж байгаа энэхүү аянд Монголбанк нэгдэж, уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөллийг судлах, ногоон, тогтвортой санхүүжилтийн тогтолцоог хөгжүүлэхэд олон улсын байгууллага, төрийн болон хувийн хэвшлийн байгууллагатай хамтран ажиллаж, мөнгөний бодлого, санхүүгийн зохицуулалтын арга хэрэгслүүдийг ашиглан хэрэгжилтийг нь дэмжиж ажиллана.

Уур амьсгалын өөрчлөлтийн сөрөг нөлөөг бууруулах, түүнд дасан зохицох чадавхийг нэмэгдүүлэхэд шаардлагатай санхүүжилтийг өсгөхөд нэн чухал байгаа билээ. Банк, санхүүгийн салбарт ногоон, тогтвортой санхүүжилтийн бүтээгдэхүүн, үйлчилгээг хөгжүүлэхэд хамтран ажиллах, олон улсын сайн туршлага, нийтлэг зарчмуудыг нэвтрүүлэн хариуцлагатай хөрөнгө оруулалт, тогтвортой бизнесийн үйл ажиллагааг бэхжүүлэх нь чухал байна.

Сэтгэгдэл
Шууд
Шинэ мэдээ
2020 © SOR.mn. All rights reserved.