Өнөөдөр
2022/06/29
Доллар (USD)
3,071.75
Улаанбаатар
21°C
Нийгэм
Н.Түвшинбаярт холбогдох хэргийн шүүх хурал дахин хойшиллоо
2022-05-12 13:22     36
 

Н.Түвшинбаярт холбогдох хэргийн шүүх хурал өнөөдөр хаалттай эхэлсэн ч, тодорхойгүй хугацаагаар хойшиллоо.

Энэ талаарх дэлгэрэнгүй мэдээллийг удахгүй хүргэнэ.

Түүнд холбогдох хэргийн урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хурал дөрөвдүгээр сарын 29-нд болж байсан. Тус урьдчилсан хэлэлцүүлгээс Н.Түвшинбаярт холбогдох хэргийн шүүх хурлыг өнөөдөр буюу тавдугаар сарын 12-нд хийх шийдвэр гарсан байдаг. Гэвч шүүх хурлыг дахин хойшлууллаа.

 

10:49 2022/05/12

Н.Түвшинбаярт холбогдох хэргийн шүүх хурал өнөөдөр хаалттай явагдаж байна.

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болж байгаа тус шүүх хурлын талаар албаны эх сурвалж мэдээлэл өгсөн юм. Тэрбээр "Н.Түвшинбаярт холбогдох хэргийн шүүх хуралдаан өглөөний 10:00 цагт эхэлсэн боловч хүсэлт хэлэлцэхээр бүрэлдэхүүн зөвлөлдөж байна" гэв. 

Эргэн сануулахад, Н.Түвшинбаяр нь 2021 оны дөрөвдүгээр сарын 2-ны өдөр согтууруулсан үедээ хохирогч Э.Энхбатыг зодож, хүнд гэмтэл учруулсан байдаг. Хохирогч удаан хугацаанд эмчилгээ хийлгэсэн ч 2021 оны арванхоёрдугаар сарын 24-ний өдөр амь насаа алдсан.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар түүнд Прокурорын байгууллагаас яллах дүгнэлт үйлдсэн байдаг.

Яллах дүгнэлт үйлдсэн хуулийн заалтаас:

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1

2.1.Хүнийг онц харгис хэрцгийгээр алсан бол арван хоёр жилээс хорин жил хүртэл хугацаагаар, эсхүл бүх насаар нь хорих ял шийтгэнэ.

17.8 дугаар зүйл.Эд хөрөнгө устгах, гэмтээх

1.Бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгасан, гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан бол дөрвөн зуун тавин нэгжээс таван мянга дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас нэг жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ.

Шүүхээс гаргасан шийдвэрийн талаар эргэн мэдээлэх болно. 

Сэтгэгдэл
Шууд
Шинэ мэдээ
2020 © SOR.mn. All rights reserved.