Өнөөдөр
2024/03/29
Доллар (USD)
3,375.96
Улаанбаатар
-0°C
Эрүүл мэнд
Шинээр 45 хүн коронавирусийн халдвар авсан нь РCR-аар батлагджээ
2022-05-12 13:26     384

Өнгөрсөн 24 цагийн хугацаанд улсын хэмжээнд коронавируст халдварын 45 тохиолдол шинээр батлагдсан байна.

Шинээр илэрсэн тохиолдлуудын

  • 31 нь Улаанбаатар хотод
  • 14 нь орон нутагт бүртгэгдсэн байна. Ингэснээр манай улсад нийт бүртгэгдсэн халдварын тохиолдлын тоо 922,717 болж нэмэгдэв.

Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд 215 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаагаас хөнгөн хоёр, хүндэвтэр 153, хүнд 49, маш хүнд 11 хүн байгаа талаар Халдварт Өвчин Судлалын Үндэсний Төвөөс мэдээллээ.

КОВИД-19-ийн халдвар болон бусад өвчний талаарх статистик мэдээллийг 1313.mn хуудаснаас харна уу.
Сэтгэгдэл
Шууд
Шинэ мэдээ
2020 © SOR.mn. All rights reserved.