Өнөөдөр
2024/04/24
Доллар (USD)
3,376.74
Улаанбаатар
2°C
Нийгэм
Дулааны аргаар мах боловсруулах, үйлдвэрлэх, нийлүүлэхийг 2023 он хүртэл зогсоолоо
2022-06-08 16:16     306

Засгийн газрын ээлжит хуралдаан боллоо. Мах, махан бүтээгдэхүүний үйлдэврлэл, нийлүүлэлттэй холбоотой асуудлаар Шадар сайд С.Амарсайхан мэдээлэл өглөө. Тэрээр "Удаан хугацаанд асуудалтай явж ирсэн мах махан бүтээгдэхүүнийг үйлдвэрлэх үйл ажиллагаатай холбоотой асуудлуудыг цаашид нэг мөр цэгцлэх, хяналтын хатуу тогтолцоонд оруулж, нарийн зохицуулалттай болгох, мах, махан бүтээгдэхүүнийг төхөөрөхөөс эхлээд хэрэглэгчийн гарт хүртэл стандарт, эрүүл ахуйн шаардлага хангасан үйлдвэрлэлийн аргаар боловсруулсан байх зохицуулалтад богино хугацаанд оруулах шаардлага байна. Хоёрдугаарт, дулааны аргаар мах боловсруулах, үйлдвэрлэх, экспортлохоор үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжүүдийн эрүүл ахуйн шаардлагатай холбоотой асуудал олон байгаа учраас энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй 31 аж ахуйн нэгжийн 16-гийнх нь тусгай зөвшөөрлийг цуцалж, хяналт шалгалт цаашид үргэлжилнэ. Мөн дулааны аргаар мах боловсруулах, үйлдвэрлэх, нийлүүлэх экспортын үйл ажиллагааг 2023 оны нэгдүгээр сарын 1-ний өдөр хүртэл зогсоож байна. Цаашид мах махан бүтээгдэхүүнийг хэрэглэгчдийн гарт хүргэх бүх үйл ажиллагааны стандартыг шинээр баталлаа. Энэ стандартын мөрдүүлэх ажил шуурхай эхэлнэ. Мөн нийслэлийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй дулаан аргаар мах боловсруулах үйлдвэрүүдийг цаашид Улаанбаатар хотоос нэгдсэн зохион байгуулалттайгаар нүүлгэн шилжүүлнэ. Түүнчлэн махны асуудалтай холбогдуулан хяналт, шалгалт хийгээгүй ажлын хариуцлага алдсан СХД-ийн мэргэжлийн хяналтын газрын бүрэн бүрэлдэхүүнийг өөрчилж, НМХГ, МХЕГ-ын зарим албан тушаалтныг үүрэгт ажлаас нь чөлөөлж, хариуцлага тооцно. Монгол Улсад олон лабораториуд байдаг ч чадавх сул, уялдаа холбоо байхгүй тул үндэсний хэмжээний лабораторийн тогтолцоог бий болгох асуудлыг өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар шийдвэрлэлээ.

Сэтгэгдэл
Шууд
Шинэ мэдээ
2020 © SOR.mn. All rights reserved.