Эрүүл мэнд
Эмнэлэгт хэвтэн эмчлүүлэгчдээр гаднаас эм, тариа, эмнэлгийн хэрэгсэл авахуулахгүй байх тал дээр хяналт тавьж ажиллахыг үүрэг болголоо.
Шадар сайд С.Амарсайхан бүх төрлийн эм, эмнэлгийн хэрэгслийн нөөцийг хамгийн багадаа 6 сараар бүрдүүлэх ажлын явцтай танилцлаа.
Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газраас улсын эмийн нөөцийн өнөөгийн нөхцөл байдлын талаар Шадар сайдад мэдээлэв.
Өнөөдрийн байдлаар Ковид-19 халдварт цар тахлын шалтгаанаар 519 хүн хэвтэн эмчүүлж байгаа ч Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт зохицуулалтын газраас өнгөрсөн оны мөн үеийн хэвтэн эмчлүүлэгчдийн 50 хувьтай тэнцэх буюу 10 мянга гаруй өвчтөнөөр тооцоолон эм, эмнэлгийн хэрэгслийн нөөцийг бүрдүүлж буй аж. Ингэснээр 21 аймгийн 4 аймагт 91-ээс дээш хоног, үлдсэн аймгуудад 30-90 хоногийн нөөцтэй байгаа талаар мэдээллээ. Мөн дуслын шингэн болон шинж тэмдэгийн эсрэг эм, амилуулах тусламж, үйлчилгээний эм, хувийн хамгаалах хэрэгсэл 3-12 сарын нөөцтэй байгаа бол , антибиотик, тариур, дуслын систем 2-6 сарын нөөцтэй хэмээн мэдээлсэн юм. Энэ үеэр Шадар сайд С.Амарсайхан Ковидын үеийн гэлтгүй, бүх төрлийн эм, эмнэлгийн хэрэгслийн нөөцийг хамгийн багадаа 6 сараар бүрдүүлэхийг хариуцсан агентлагт даалгалаа. Мөн Шадар сайдын 2021 оны тушаалаар эмнэлэгт хэвтэн эмчлүүлэгчдээр гаднаас эм, тариа, эмнэлгийн хэрэгсэл авахуулахгүй байх үүрэг өгөгдсөн бөгөөд хэрэгжилт дээр хяналт тавьж ажиллахыг үүрэг болголоо.
Сэтгэгдэл