Өнөөдөр
2024/04/26
Доллар (USD)
3,376.93
Улаанбаатар
0°C
Эрүүл мэнд
Сүүлийн хоногт 227 хүн халдвар авчээ
2022-08-19 15:22     332

Монголд цар тахлын омикрон хувилбарын мутацийн халдвар нэмэгдэж байгааг Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс анхааруулж буй. ХӨСҮТ-өөс хийсэн сорьцын судалгаагаар долдугаар сарын сорьцод омикроны BA.5 хувилбарын дөрвөн дэд хэв шинж 70 хувьтай давамгайлж байна. Энэ хувилбарын нууц үе нь 2.4 хоног. Иргэдийн давтан өвдөж байгаа хугацаа нь 6.6 сар байна. Нийгмийн харилцаанд идэвхтэй оролцдог 18-39 насны бүлгийнхэн халдварт өртөх эрсдэл 1.3 дахин өндөр байна.

Улсын хэмжээнд 1297 хүн хэвтэн эмчлүүлж  байна. Иргэд нэмэлт тундаа хамрагдаж, хүүхдээ вакцинд хамруулах боломжтой гэдгийг яамнаас зөвлөж буй. Сүүлийн 24 цагт 227 тохиолдол батлагдсан байна.

Нийт батлагдсан тохиолдлын 118 нь нийслэлд бүртгэгджээ. Харин Архангай аймагт зургаа, Дархан-Уулд гурав, Дорноговьд 19, Дорнод аймагт долоо,  Орхонд хоёр, Өмнөговьд 60, Төв аймагт найм, Сүхбаатарт хоёр, Ховдод хоёр тохиолдол тус тус бүртгэгдсэн байна.

Сэтгэгдэл
Шууд
Шинэ мэдээ
2020 © SOR.mn. All rights reserved.