Өнөөдөр
2024/03/29
Доллар (USD)
3,375.96
Улаанбаатар
-0°C
Дэлхий дахинд
Хатан хаан II Элизабетийг оршуулах төрийн ёслол өнөөдөр болно
2022-09-19 10:58     267

Хатан хаан II Элизабетийг эцсийн замд нь үдэж, оршуулах төрийн ёслол өнөөдөр болно. Дэлхийн улс орнуудын төр, засгийн тэргүүнүүд улс төр, нийгмийн зүтгэлтнүүд гэх зэрэг нэр хүндтэй хоёр мянга гаруй хүн нэг дор цуглана.

Оршуулгын үеэр цагдаа хүчний хоёр мянга гаруй албан хаагч хамгаалалтад гарах бөгөөд энэ нь Их Британийн түүхэнд хамгийн томд тооцогдож байгаа юм байна.

Хунтайж Уильямийн хоёр том хүүхэд болох есөн настай ханхүү Жорж, түүний дүү долоон настай гүнж Шарлотт нар эмээгийнхээ шарилын дэргэд алхаж оршуулгын ёслолд оролцох аж.

Их Британийн шинэ хаан III Чарльз өнгөрсөн арван хоногийн хугацаанд явагдсан гашуудлын арга хэмжээний үеэр ард иргэдийнх нь зүгээс болон дэлхийн өнцөг булан бүрээс ирсэн агуу хайр хүндэтгэлд сэтгэл нь маш ихээр хөдөлсөн гэдгээ хэлж, эмгэнэл илэрхийлж, дэмжлэг үзүүлсэн бүх хүмүүст талархал илэрхийлжээ.

АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден бусад улс орнуудын төрийн тэргүүнүүдээс урьтаж өчигдөр Вестминстерийн ордонд хатан хааны шарилд хүндэтгэл үзүүлж, эмгэнэл илэрхийлэх дэвтэрт гарын үсэг зурсан байна.

SOR.MNSOR.MNSOR.MNSOR.MN

 

Сэтгэгдэл
Шууд
Шинэ мэдээ
2020 © SOR.mn. All rights reserved.