Өнөөдөр
2022/12/05
Доллар (USD)
3,422.41
Улаанбаатар
-23°C
Нийгэм
“Дүнжингарав марафон” энэ сарын 25-нд болно
2022-09-23 15:58     80

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг дэмжих, тэгш оролцоог хангах зорилгын хүрээнд пара хөнгөн атлетикийн ууган гавьяат тамирчин Ж.Лхагважавын нэрэмжит “Дүнжингарав марафон” есдүгээр сарын 25-ны 11:00 цагт Дүнжингарав худалдааны төвийн талбайд болно. Марафонд 1500, 5000 метр, элит 21 км-ын зайд 12-17, 18-34, 35-44, 45-49 насны тамирчид өрсөлдөх боломжтой. Харин хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн ангилалд Т-11 буюу бүрэн хараагүй 1500 метр, Т-12 буюу сул хараатай 5000 метр, Т-46  буюу гарын тайралттай 5000 метр, Т-53, 54 буюу тэргэнцэртэй 1500 метр, Т-37, 38 буюу саажилттай 1500 метрийн зайн уралдаанд 16-аас дээш насны эрэгтэй, эмэгтэй иргэн оролцох боломжтой аж. “Дүнжингарав марафон”-ы бүртгэлийг Спортын төв ордны нэгдүгээр давхрын 25 тоот өрөөнд энэ сарын 24-ний 17:00 цаг хүртэл бүртгэнэ гэж Биеийн тамир, спортын улсын хорооноос мэдээллээ.

Сэтгэгдэл
Шууд
Шинэ мэдээ
2020 © SOR.mn. All rights reserved.