Өнөөдөр
2024/04/26
Доллар (USD)
3,376.93
Улаанбаатар
1°C
Эдийн засаг
Г.Занданшатар: Хүүхдийн мөнгийг ирэх оноос зорилтот бүлэгт олгохоор хэлэлцэж байна
2022-09-26 14:00     316

Халамжаас хөдөлмөрт сэдэвт хэлэлцүүлэг Төрийн ордонд болж байна. Манай улс 2021 оны байдлаар давхардсан тоогоор 2.5 сая иргэнд 72 төрлийн халамж үйлчилгээг үзүүлж байгаа бөгөөд үүнд 1.8 их наяд төгрөг зарцуулж байна. Энэ нь төсвийн нийт зарлагын 16 хувийг эзэлж байгаа юм. Ийн халамж нэмэгдсэн нь төсөвт ачаалал болж байгаа учир энэ тогтолцоог өөрчлөхийн тулд "Халамжаас хөдөлмөрт" хэлэлцүүлгийг зохион байгуулж байгаа аж. 

Мөн үеэр УИХ-ын дарга Г.Занданшатар хүүхдийн мөнгөн тэтгэмжийн талаар мэдээлэл өглөө. Тэрээр "Төсвийн хуульд цар тахлын даван туулах зорилгоор хүүхдийн мөнгийг 100,000 болгон нэмэгдүүлсэн шийдвэрийг эргэн харах ёстой. Хүүхдийн мөнгө олгоход 1.5 их наяд төгрөгийг зарцуулж байгаа. МХАҮТ, Ажил олгогч эздийн холбооны судалгаагаар хүүхдийн мөнгө авмааргүй байна гэсэн бизнес эрхлэгчдийн тоо тогтмол нэмэгдэж байгаа. Ирэх оны төсвийн бодлого дээр хүүхдийн мөнгийг зорилтот бүлэгт шилжүүлэхээс өөр аргагүй болно. Энэ талаар олон нийтэд зөвөөр ойлгуулах хэрэгтэй" гэсэн юм. 

Сэтгэгдэл
Шууд
Шинэ мэдээ
2020 © SOR.mn. All rights reserved.