Өнөөдөр
2024/04/20
Доллар (USD)
3,376.43
Улаанбаатар
5°C
Нийгэм
Төвийн зургаан дүүрэг дэх автомашины зогсоолын судалгааг гаргалаа
2022-11-23 09:53     299

2011 онд Улаанбаатар хотын хүн ам 1.2 сая, бүртгэлтэй автомашин 209.7 мянга байсан бол өнгөрсөн онд хүн амын тоо 1.6 сая, бүртгэлтэй автомашин 612.3 мянга болжээ. Өөрөөр хэлбэл, хүн амын тоо 1.3 дахин, тээврийн хэрэгслийн тоо гурав дахин өссөн байна. Энэ хэрээр хүн амын нягтаршил, замын хөдөлгөөний ачаалал нэмэгдэж буй юм.

Холбогдох байгууллагуудын хамтран хийсэн судалгаагаар нийслэлийн төвийн зургаан дүүрэгт 178 га талбайд 62,057 автомашины зогсоол байна. Эдгээр зогсоолыг ангилбал, олон нийтийн зориулалттай 31,623, орон сууцны дундын эзэмшилд 15,380, хязгаарлагдмал буюу зөвхөн өөрийн хэрэгцээний зориулалттай 7277, худалдааны зориулалттай 7777 автомашины зогсоол байна. Үүнээс Их тойрууд 344 байршилд 15,181 зогсоол, Бага тойрууд 50 байршилд 1712 автомашины зогсоол байгаа судалгаа гарчээ.

Сэтгэгдэл
Шууд
Шинэ мэдээ
2020 © SOR.mn. All rights reserved.