Дэлхий дахинд
Аврах багийнхан 2 хүүхэд, 1 том хүнийг нурангаас эсэн мэнд аварлаа.

ОБЕГ-ын дэд дарга, бригадын генерал Б.Ууганбаяраар ахлуулсан Монгол Улсын баг гамшгийн голомт болох Hatay хотод Улаанбаатарын цагаар 22:00 цагт очлоо. Аврах багийнхан очсон даруйдаа нурсан барилгад эрэн хайх, аврах ажиллагааг зохион байгуулж , нийт 3 хүн (хоёр хүүхэд, нэг том хүн)-ийг эсэн мэнд олж, анхан шатны тусламж үзүүлэн, эмнэлгийн байгууллагад хүлээлгэн өгсөн байна. Анкарагийн цагаар: 20:10 цагт хоёр настай нэг хүүхэд, 21:20 цагт нэг эмэгтэй, 22:33 цагт 15 настай хүүг тус тус орон сууцны нурангиас эсэн мэнд гаргалаа гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.
Сэтгэгдэл