Эрүүл мэнд
УНТЭ элэг шилжүүлэн суулгах 200 дахь хагалгаагаа хийнэ
Манай улсын тухайд элэг шилжүүлэн суулгах хагалгааг Хавдар судлалын үндэсний төв болон Улсын нэгдүгээр төв эмнэлэгт хийдэг. Тэгвэл Улсын нэгдүгээр төв эмнэлэг 200 дахь удаагийн элэг шилжүүлэн суулгах мэс ажилбарыг хоёрдугаар сарын 17-ны өдөр хийхээр төлөвлөжээ. Тус эмнэлэгт элэг, бөөр, үүдэл эс, ясны чөмөг шилжүүлэн суулгах мэс ажилбарын баг бүрэлдэхүүн ажилладаг. Үүнтэй холбоотойгоор Эрхтэн шилжүүлэн суулгах төвийг 2012 онд байгуулжээ. Гэсэн ч өөрийн гэсэн байртай болж чадаагүй байгаа юм.
Одоогийн байдлаар 191 хүнд элэг, 600 орчим хүнд бөөр шилжүүлэн суулгах мэс ажилбар хүлээгдэж байгаа гэлээ. Байрны хүрэлцээгүй байдлаас үүдэж сардаа 5-6 хүнд л хагалгаа хийх боломжтой аж.
Сэтгэгдэл