
Гуравдугаар сарын 4-нд Монгол-Алтай, Хөвсгөлийн уулсаар, 5, 7-нд Хөвсгөл, Хэнтийн уулсаар, 6-нд Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар нойтон цас, цас орно. Салхи 4-нд Алтайн салбар уулс болон Арц богдын өвөр хоолойгоор, 5, 6-нд нутгийн зарим газраар, 7-нд говь, талын нутгаар секундэд 14-16 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна.
Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 24-29 хэм, өдөртөө 10-15 хэм, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчмоор шөнөдөө 16-21 хэм хүйтэн, өдөртөө 2 хэм хүйтнээс 3 хэм дулаан, Хангайн нурууны өвөр бэл болон говийн бүс нутгийн хойд хэсгээр шөнөдөө 1-6 хэм хүйтэн, өдөртөө 8-13 хэм дулаан, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 3 хэм дулаанаас 2 хэм хүйтэн, өдөртөө 13-18 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 6-11 хэм хүйтэн, өдөртөө 3-8 хэм дулаан байна.