Өнөөдөр
2024/04/20
Доллар (USD)
3,376.43
Улаанбаатар
15°C
Улс төр
Л.Оюун-Эрдэнэ: Авлигатай тэмцэх тэмцэл нь иргэдийн амжиргаатай шууд холбоотой
2023-04-06 16:48     208

Засгийн газар E-Business платформыг нээж буйтай холбогдуулан Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ мэдээлэл өглөө. Энэ үеэр тэрбээр "Тавантолгойн асуудлын дараа 100 ам.доллараар зардаг нүүрс 180 ам.доллар боллоо. Уул уурхайн эдийн засаг ил болсноор -4.7 хувьтай байсан Монгол Улсын эдийн засаг өнөөдөр бараг 6 хувь руу очиж байна. Энэ зургаадугаар сарын 1-ний байдлаар улсын төсөв багадаа 500 орчим сая төгрөгийн ашигтай гарч байна. Оны эцэст нэг их наяд төгрөг хүрнэ гэсэн үг. Энэ эх үүсвэрийг төрийн алба хаагчдынхаа цалинг нэмэхэд зарцуулна. Түүнчлэн авлигатай тэмцэх тэмцэл нь иргэдийн амжиргаатай шууд холбоотой" гэв. 

Сэтгэгдэл
Шууд
Шинэ мэдээ
2020 © SOR.mn. All rights reserved.